8o
Улаанбаатар хот
mobile menu

Туркийн ачааны онгоц Киргизстаны газар нутагт осолдож 32 хүн амь насаа алдлаа

2017-01-17 09:00:00

    Туркийн ачааны Бое-инг ТК6491 нислэгийн онгоц осолдож, 32 хүн амь насаа алдсан байна. Тус онгоц Хонг Конгоос хөдөлж Киргизстаны нутаг дэвсгэр дээр осолдсон бөгөөд Манас нисэх буудлаас 25 км-ийн зай буюу Бишкек хотоос хойд зүгээс олдсон байна. 

Тус онгоц осолдоход ойр орчмын 15 барилга сүйдэж, хүүхдүүд амиа алдсан талаар Киргизийн удирдлагууд хэлж байв. 

"Туркиш Айрлайне" өөрсдийн албан ёсны Твиттер хуудаснаа “амиа алдсан иргэдийн гэр бүлийнхэн, ойр дотны хүмүүст эмгэнэл илэрхийлж байна” хэмээн бичжээ. 

TK6491 нислэг орон нутгийн цагаар 07 цаг 30 минутанд Дача-суу гэх нэртэй тосгоныг өнгөрч нисэж байхдаа их хэмжээний манантай таарчээ.Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан орчны юмс харадахгүй болж, осолдсон гэж үзэж байгаа. Гэвч ослын дүгнэлт бүрэн гараагүй тул хэвлэл мэдээллийн байгууллагад мэдээлэх боломжгүй гэв. 

Албаныхан ТК6491 нислэг үйлдэж байсан онгоцыг 14 жилийн настай хэмээн хэллээ. Онгоцны багийнхан амьд гарсан ч бэртэж, гэмтсэн иргэдэд эмнэлгийн яаралтай тусламж үзүүлж, эмчилгээнд хамруулж байгаа аж.

/Ослын дараах дүр төрх/

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл