8o
Улаанбаатар хот
mobile menu

Дүрвэгчийг дэгээдэж унагасан зураглаачид ял оноожээ

2017-01-16 17:34:27

Унгар, Серби улсын хил орчимд дүрвэгчийг дэгээдэж унагасан зураглаач бүсгүйд гурван жилийн тэнсэн харгалзах ял оноожээ. Шүүгчийн хэлснээр  Petra Laszlo-г  “Нийтийн эсрэг зохисгүй үйлдэл хийсэн” гэж буруутгасан аж.

Зураглаач бүсгүй 2015 оны есдүгээр сарын 8-ны өдөр дүрвэгчид цагдаагийн хамгаалалтыг сэтлэн, хил давах гэж буй талаар бичлэг хийж байжээ. Ингэхдээ хүүгээ тэврэн гүйж буй дүрвэгчийг дэгээдэж унаган, хоёр дүрвэгчийг өшиглөсний нэг нь охин байжээ.

 Түүний энэ балмад үйлдлийг харуулсан бичлэг олон нийтийн сүлжээгээр цацагдаж хүмүүсийн дургүйцлийг ихээр хүргэсэн. Тиймээс ажлаасаа халагджээ. Харин зураглаач бусгүй “Давж заалдах болно гэж мэдэгдсэн аж.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment