8o
Улаанбаатар хот
mobile menu

Барак Обама Вашингтон хотноо байрлах 4.3 сая ам.долларын үнэтэй тансаг харшид амьдарна

2017-01-17 11:53:00

Энэ сарын 20-ны өдөр АНУ-ын 44 дэх Ерөнхийлөгч Барак Обама  эрх мэдлээ Дональд Трампад шилжүүлэн өгнө. Тэрбээр өнгөрсөн долоо хоногт Ерөнхийлөгчийн хувиар ард түмэндээ хандан сүүлчийн удаа мэдэгдэл хийсэн талаар бид өмнө мэдээллэж байсан билээ.Тэгвэл Обама гэр бүлийнхээ хамтаар найман жил амьдарсан Ерөнхийлөгчийн гэр буюу Цагаан ордноос явах бэлтгэлээ хангаж эхэлсэн талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.Обама номын сан болон зарим хувийн эд зүйлсээ Цагаан ордноос гаргаж эхэлсэн бөгөөд айл нүүлгэлтийн ажилчид эдгээр эд зүйлсийг Ерөнхийлөгчийн шинэ гэр рүү зөөж эхэлсэн байна. Цагаан ордноос Обама яваад Вашингтон хотноо байрлах 4.3 сая ам.долларын үнэтэй тансаг харшид амьдрах юм.  

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл