Дэлхийд анх удаагаа толгой шилжүүлэн суулгах мэс засал Өмнөд Африкийн Йоханнесбург хотын “Academic Hospital”-д амжилттай болжээ. Хагалгаа 19 цаг үргэлжилсэн байна. 36 настай, эрэгтэй таван жилийн өмнөөс тархины хорт хавдраар шаналах болсон учир хагалгаанд орсон аж. Толгой шилжүүлэн суулгах мэс заслыг удирдсан, доктор Том Довней “CNN” агентлагт “Бид бүхий л хүчээ дайчилсан. Толгойг шинэ биед залгасан. Хагалгаа амжилттай болсон. Мөн өвчтний биеийн байдал хэвийн байгаа. Тун удахгүй дэлхий нийтээрээ ид шидийг харах болно. Хагалгааны явцад олон хүндрэлтэй асуудал гарсан. Гэхдээ бид бууж өгөөгүй” гэж ярьжээ.
Толгой шилжүүлэн суулгажээ
2015-12-22 12:19:00