8o
Улаанбаатар хот
mobile menu

Тереза Мей: Европын холбооны 27 гишүүн оронтой хамтран ажиллаж, "хагас хараат" болох хүсэлтэй байна

2017-01-18 11:11:00

 

Их Британийн ерөнхий сайд Тереза Мэй “Европын нэг урсгалт зах зээлээс гарсан нь Европын холбоог тэр чигт нь орхиж байгаа гэсэн үг биш” хэмээн хэлжээ. Тэрээр Европын холбооны зарим улс орнуудтай харилцаа тогтоож, худалдааны салбарт хамтран ажиллавал ашигтай хэмээн илэрхийлжээ. Гэхдээ Европын холбооны 26 гишүүн улс орнуудтай худалдааны салбарт харилцаа тогтоож, ажиллах явдлыг Парламентийн гишүүд хэлэлцээрт сүүлийн саналаа оруулан шийдэх юм.

Их Британийн ерөнхий сайд Тереза Мей Британи, Ирланд орны хооронд аялал жуулчлалын бүсийг байгуулж, Их Британи болон Европын холбооны хооронд үүссэн цагаач иргэдийн хяналтын асуудлыг шийдхээр төлөвлөж байна. Ирэх гуравдугаар сард Лисбоны хэлэлцээрт 50 гаруй асуудлыг өргөн бариж, хэлэлцүүлэхээр төлөвлөөд байгаа аж.

Ерөнхий сайд Европын холбоо болон түүний гишүүн орнуудад хандан хэлэхдээ "Европын холбоо ямар ч зүйлийг хамтдаа хүчээр барин тогтоохыг хүсдэг” хэмээн сэтгэгдэлээ хуваалцжээ. Лисбоны хэлэлцээрийн үеэр Европын холбоо, Брексит хоорондын худалдаа харилцаа хэрхэн, цаашид явагдахыг шийдэх юм. Тэрээр Европын холбоо худалдаа, үйлчилгээний салбарт чөлөөтэй байж, хамтран ажиллах нь зөв. Иймд бүх асуудлыг нэг мөр болгон шийдэх шаардлага тулгараад байна” гэв.

Европын холбооны зүгээс Их Британид анхааруулга өгч эдийн засгийн чөлөөт бүсэд нэвтрэх боломжгүй. Харин тодорхой хугацаанд өөрийн гишүүн орны улсуудтай бараа, бүтээгдэхүүн, худалдааны салбарт хамтран ажиллаж, солилцох нөхцөлөөр бүрдүүлнэ гэжээ.

Тереза Мэй "Европын холбоонд нэгдсэн гишүүн 27 улс байдаг. Иймд бид өөрийн холбоотон, хөрш орнуудтайгаа харилцах нь зүйтэй" хэмээн хэллээ. Тэрээр “Бид та бүхний бараа, бүтээгдэхүүнийг худалдан авч, өөрсдийн бүтээгдэхүүнээ та нарт худалдах хүсэлтэй байна. Аюулгүй, хамтран ажиллаж чадна гэдэгтээ итгэлтэй байна” хэмээн өөрийн санал бодлыг илэрхийллээ.

Их Британи бараа, худалдааны салбарт хамтран ажиллаж чадвал Европын холбооноос “хагас хараат” болж, зөвхөн худалдаа үйлчилгээний салбарт хамтран ажиллах бүрэн боломжтой болж байгаа юм. Хэрэв үүнийг Европын холбоо зөвшөөрөхгүй бол Их Британийг өөрийн мэдлээсээ тэр чигт нь алдах аж.

Chuhal.mn

Эх сурвалж: BBC 
 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл