8o
Улаанбаатар хот
mobile menu

Давосын уулзалтанд БНХАУ хамгийн том нөлөөтэй

2017-01-18 12:15:00

 

ДАВОС буюу Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт нь дэлхий дахинаа тулгарч буй эдийн засаг, бизнесийн асуудлыг хэлэлцдэг томоохон чуулга юм. Тус уулзалтанд нэр нөлөө бүхий бизнесийн төлөөлөл, улс төрийн удирдагч, олон нийтийн зүтгэлтнүүд оролцдог юм. БНХАУ-ын тэргүүн, Коммунист намын удирдагч Си Зиньпин Давост болж буй Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын индрээс үг хэлсэн байна.

Дэлхийн хамгийн томоохон коммунист намын дарга ДЭЗ-ийн чуулга уулзалтанд оролцож, даяарчлал, чөлөөт худалдааны талаар санал сэтгэгдэлээ хуваалцжээ. Харин капиталист орны шинээр сонгогдсон ерөнхийлөгч Доналд Трамп чөлөөт худалдааны зах зээлийн журмыг боловсруулах шаардлагатай хэмээн үзэж байна. 

Си Зиньпин нь Давост БНХАУ-аас зочилсон хамгийн анхны ерөнхийлөгч юм. Тэрээр Дэлхийн Эдийн Засгийн чуулганы үеэр дэлхийн чөлөөт худалдаа буурах нь улс орны эдийн засгийн өсөлтөнд сөргөөр нөлөөлнө. Иймд даяарчлалын асуудлыг яаралтай хэрэгжүүлж, энэ талаар ажиллах нь илүү үр дүнтэй” гэв. 

Си Зиньпиний айлчлалын багт интернет худалдааны томоохон төлөөлөгч “Алибаба”-г үндэслэгч Жак Ма болон тэргүүн баячуудын нэг Ван Жан Лиан нар багтжээ. Си Зиньпин чуулганы үеэр “Торгоны зам” дагуу буюу Ази, Дундад Азийн орноос Европын төв цэгүүдийг холбосон замыг байгуулах нь зүйтэй алхам бөгөөд Хятадын талаас ихэд дэмжин ажиллаж, талархаж байгаагаа илэрхийлсэн байна.  

Энэ долоо хоногт Ерөнхийлөгчийн тангаргаа өргөх Доналд Трамп сонгуулийн кампанит ажлынхаа үеэр Хятадын талаар нэг бус удаа дурьдаж байсан. Тэрээр Үндэсний худалдааны зөвлөлийн даргаар Хятадыг шүүмжлэгч Питер Наваррог томилсон билээ.

Наварро Трампын адил БНХАУ-ын явуулж буй үйл ажиллагаанаас болж АНУ дахь ажлын байрны тоо улам багассаар байгаа гэж үздэг юм. Трампын Эдийн засгийн зөвлөхөөр томилогдоод буй Энтони Скарамуччи мөн л Давосын чуулганаар үг хэлэх ба тэрээр эдийн засгийн даяарчлалын давуу талаас илүү сул талуудыг нь онцлон ярих төлөвтэй байна. Өмнө нь Энтони Скарамуччи Билл Клинтон Ерөнхийлөгч байхдаа Олон улсын худалдааны байгууллагадХятадыг оруулсан явдал нь америкийн эдийн засагт маш муугаар нөлөөлсөн талаар ярьж байсан юм.

Олон улсын эдийн засгийн байдалд АНУ болон БНХАУ өөр өөр дүгнэлт өгч байгаа нь хоёр улсын хоорондын харьцаа хурцадмал байгааг илтгэж байна. Хоёр том гүрний энэ  хүйтэн харилцаа нь дэлхийн эдийн засаг ирэх арван жилд ямар байхыг тодорхойлох болно.

Эх сурвалж: BBC 

chuhal.mn

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл