8o
Улаанбаатар хот
mobile menu

Эдвард Сноудений ОХУ-д суух эрхийг дахин сунгалаа

2017-01-18 12:30:07

АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын агентлагийн ажилтан байсан Эдвард Сноудений ОХУ-д оршин суух эрхийг хоёр жилээр сунгасан талаар ОХУ-ын Гадаад харилцааны яамны төлөөлөгч Мария Захарова мэдээллээ.

АНУ-ын ТТГ-ын даргын туслах Майкл Моррел "Шинээр сонгогдоод буй төрийн тэргүүн Доналд Трампийн тангараг өргөх ёслолын ажиллагааны өмнө ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Сноуденийг АНУ-д шилжүүлэн өгч гэнэтийн бэлэг барих сайхан боломж түүнд бий" гэж хэлсэн.

Ийнхүү мэдэгдлийн дараа ОХУ-ын Гадаад харилцааны яамны төлөөлөгч Мария Захарова АНУ-ын Тагнуулын газрынхан Сноуден ОХУ-д дахин хоёр жил оршин суух эрхтэй гэдгийг мэдэхгүй байгаад гайхаж байна гэжээ.

Эх сурвалж: ТАСС

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл