8o
Улаанбаатар хот
mobile menu

35 жилийн ялтай Челси Меннинг өршөөлөө

2017-01-18 12:39:05

Wikileaks сайтад нууцлалын зэрэгтэй мэдээллийг дамжуулсан хэргээр 35 жилийн ял авсан Челси Меннингийн ялыг Ерөнхийлөгч Барак Обама хөнгөллөө.

Өдгөө 29 настай, Америкийн армид алба хааж байсан Челси Меннинг 2045 оны тавдугаар сарын 17-ны өдөр суллагдах ёстой байсан бөгөөд АНУ-ын түүхэнд түүн шиг их хэмжээний нууц материал задруулсан цөөхөн хүн бий.

Меннинг өнгөрсөн жил хоёр ч удаа амиа хорлохоор оролдож, өлсгөлөн зарлаж байж хүйс солих эмчилгээ хийлгэх шийдвэр гаргуулж байжээ.Тун удахгүй бүрэн эрхийн хугацаа нь дуусах Ерөнхийлөгч Обама 209 хүний ялыг хөнгөлж, 64 хүнийг өршөөсөн аж. 100 мянга гаруй иргэд түүнийг суллах тухай бичигт гарын үсэг зурж, Цагаан ордонд хүргүүлж байжээ. Одоогоор Цагаан ордноос Меннингийг яагаад суллах болсон тухай мэдэгдээгүй байна.

Челси Меннинг дипломат алба болон цэргийн нууцад хамаарах 700 мянга гаруй баримт бичиг, дүрс бичлэгийг Wikileaks сайтад илгээсэн бөгөөд түүнийг 22 хэрэгт буруутгасан юм. Түүний задруулсан материал дунд 2007 онд Америкийн цэргийн нисдэг тэрэг Багдад хотод 12 энгийн иргэнийг хөнөөж буй дүрс бичлэг багтжээ.

Челси Меннинг суллагдсанаар Wikileaks-ыг үүсгэн байгуулагч Жулиан Ассанжийн асуудал мөн сөхөгдөнө. Учир нь Ассанж хэрвээ Меннингийг өршөөх юм бол Америк руу явахыг хүлээн зөвшөөрнө гэсэн юм. Харин Цагаан ордон энэхүү шийдвэрийг Жулиан Ассанжтай холбоогүй гэсэн бөгөөд Ассанж мөн ямар нэгэн мэдэгдэл хийлгүйгээр “Челсиг өршөөх хүртэл зүтгэсэн хүн бүхэнд баярлалаа” гэж жиргэжээ.

 

 Ерөнхийлөгч Барак Обама бүрэн эрхийнхээ хугацаанд 1385 хүний ялыг хөнгөлж, 212 хүнийг өршөөжээ. 
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл