8o
Улаанбаатар хот
mobile menu

Нигерийн агаарын хүчний сөнөөгч онгоц дүрвэгсдийн онгоцыг андууран бөмбөгджээ

2017-01-18 13:22:42

Нигерийн агаарын хүчний сөнөөгч онгоц "Боко Харам" бүлэглэл хэмээн эндүүрч дүрвэгсдийн хуаранг бөмбөгдсөн байна. Энэ хэргийн улмаас 100 гаруй дүрвэгч болон Улаан загалмай нийгэмлэгийн 20 сайн дурын ажилтан амиа алджээ.

Цэргийн командлагч ерөнхий генерал Лаки Ираборын хэлснээр Камеруны хилийн орчим дахь Ранн хотын хойд хэсэгт байрлах дүрвэгсдийн хуаранг бөмбөгдсөн аж.

Нигерийн армид "Боко Харам" бүлгийн гишүүд цуглаж байгаа гэх мэдээлэл ирсний дагуу газарзүйн байршлыг нь тодорхойлж, бөмбөгдөх даалгавар өгсөн байна. Одоогоор тактикийн алдаа гаргасан гэж хэлэхэд арай эрт байна гээд Агаарын хүчин хэзээ ч зориудаар иргэдийг бай болгохгүй учраас мөрдөн шалгах ажиллагаа явуулна гэж ерөнхий генерал Ирабор хэлжээ.

Эх сурвалж: CNN

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл