8o
Улаанбаатар хот
mobile menu

Барак Обамаг дэмжигсдийн тоо 62 хувиас 58 хүртэл буурлаа

2017-01-18 13:31:00

Судалгааны “Gallup” хүрээлэнгээс удахгүй ажлаа хүлээлгэн өгөх АНУ-ын 44 дэх ерөнхийлөгч Б.Обамагийн нэр хүнд иргэдийн дунд хэдэн хувьтай байгааг судалжээ. Санал асуулгыг энэ сарын 4-8-ны хооронд авсан бөгөөд өсвөр насны 1032 иргэн хамрагдсан аж.

Эл судалгааны дүнг  тус байгууллагын албан ёсны сайтад даваа гарагт нийтэлжээ. Социологчдын баталснаар сүүлийн саруудад Б.Обамагийн нэр хүнд өсөхөөсөө илүүтэй буурсан гэж үзэж байна. АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа  түүнийг саналд оролцогчдын 62 хувь нь дэмжиж байжээ.

Харин энэ удаад дээрх үзүүлэлт 58 хувь болж буурсан байна. Гэвч Ерөнхийлөгч Ж.Бушийн албан тушаалаа өгөх үеийн рейтингтэй харьцуулахад илүү бөгөөд Ж.Буш ажлаа өгөх үедээ нэр хүнд нь 40 хувьтай байсан юм. Б.Обама ард иргэдийнхээ дунд хамгийн нэр хүндтэй байсан үе нь 2009 онд 69 хувьтай байжээ.

АНУ-ын үе, үеийн Ерөнхийлөгч дотроос  том Ж.Бушийг албаа өгөх үед түүний рейтинг 62 хувьтай байсан нь дээд амжилт аж.  

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл