8o
Улаанбаатар хот
mobile menu

БНСУ Америкаас их хэмжээний зэвсэг авчээ

2017-01-18 17:50:11

БНСУ сүүлийн 10 жилийн хугацаанд АНУ-аас 30.5 тэрбум долларын зэвсэг худалдан авсан байна. Энэ нь 2006 оноос 2016 оны аравдугаар сар хүртэлх хугацаанд худалдан авсан зэвсэг юм. Дээр дурдсан мөнгөн дүн нь тус улсын батлан хамгаалах салбарын өнгөрсөн оны төсөвтэй (32.2 тэрбум доллар) бараг тэнцүү байна.

Зөвхөн Пёнтэк хотод байрладаг Америкийн цэргийн баазын зардалд Өмнөд Солонгосын тал 7.5 тэрбум доллар зарцуулдаг байна. Мөн сүүлийн гурван жилд Америкийн наймдугаар армийн бүрэлдэхүүнд сайн дурын үндсэн дээр алба хааж буй Өмнөд Солонгосын цэргүүдийг сургаж бэлтгэхэд 22.3 сая доллар зарцуулсан гэнэ. Эдгээр баримтад үндэслэн Өмнөд Солонгосын тал Америкийн шинэ Ерөнхийлөгч Д.Трамптай мэтгэлцвэл түүнийг давж гарах зорилготой аж. Тэрбээр сонгуулийн кампанит ажлынхаа үеэр Өмнөд Солонгост байрлаж буй Америкийн цэргийн зардалд гаргаж буй мөнгөнийхөө хэмжээг нэмэгдүүлэхийг Сөүлийн эрх баригчдаас нэг бус удаа шаардаж байсан юм.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment