8o
Улаанбаатар хот
mobile menu

ДЭЗЧ: Монголчууд олон улсад өрсөлдөх чадвараараа доогуурт жагслаа

2017-01-19 10:57:37

Жил бүрийн нэгдүгээр сард Швейцарийн Давос хотод болдог Дэлхийн Эдийн Засгийн Чуулганаас дэлхийн улс орон бүрийн өрсөлдөх чадварын үзүүлэлтийг гарган танилцуулдаг. 2016 онд гаргасан үзүүлэлтээр Монгол улс өрсөлдөх чадвараараа дэлхийн 138 орноос 102-т жагсжээ.

Тус шалгаруулалтыг долоон үндсэн үзүүлэлтээр гаргадаг. Үзүүлэлт тус бүрээр тооцон харвал:

  1. Ажлын байран дахь сургалт, дадлагаар 112 дугаарт орсон нь Монгол улсын хувьд хамгийн муу үзүүлэлт. Энэ үзүүлэлтийг Швейцарь улс тэргүүлсэн.
  2. Сүүлийн үеийн технологийн нэвтрэлтээр 96 дугаарт орсон байна. Энэ үзүүлэлтийг Финланд улс тэргүүлсэн.
  3. Төрийн байгууллагуудын чадавхиар 91 дүгээрт орсон. Энэ үзүүлэлтийг Финланд улс тэргүүлсэн.
  4. Боловсролын чанараар 79 дүгээрт орсон. Энэ үзүүлэлтээр Сингапур улс дэлхийг тэргүүлжээ.
  5. Эрх баригчдын бодлого шийдвэрийн ил тод байдлаар 72 дугаарт эрэмбэлэгджээ. Энэ төрөлд Сингапур улс дэлхийд тэргүүлсэн.
  6. Инновацийн чадавхиар 57 дугаар байрт орсон нь хамгийн сайн үзүүлэлтүүдийн нэг болжээ. Энэ төрөлд Швейцарь улс дэлхийг тэргүүлж байна.
  7. Хөдөлмөр эрхлэлтэд эмэгтэйчүүдийн оролцоогоор 57 дугаарт орсон нь бас нэг сайн үзүүлэлт. Энэ төрөлд Мозамбик улс дэлхийд тэргүүлжээ.

Өнгөрсөн жил Монгол улс өрсөлдөх чадварын индексээр дэлхийн 140 орноос 104-д жагсаж байсантай харьцуулбал бид байрнаасаа дээшилсэн үзүүлэлт гарсангүй. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Зочин
Зевхен улс терчид ингэж дvгнvvлж байгаагаа ухаарч л байдаг байгаа даа. Тэрнээс урлаг соел спорт бас мэргэжлийн тэмцээнvvдээд манайхан чинь бараг тэргvvдээд л ана мана байдгийг дэлхий мэднэ дээ .
2017/01/20 122.201.24.183
Зочин
МОНГОЛЧУУД ОЛОН УЛСАД ӨРСӨЛДӨХ ЧАДВАРГҮЙ БАЙДЛААРАА НЭГТ ЖАГСАХ ЮМ БИШ ҮҮ.
2017/01/19 202.9.42.205