8o
Улаанбаатар хот
mobile menu

Барак Обама: Би Америкчуудад итгэдэг

2017-01-19 12:49:24

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Ерөнхийлөгчийн хувиар сүүлийн хэвлэлийн бага хурлаа хийлээ. Тэрээр Америкийн ирээдүй, энэ баасан гарагт тангаргаа өргөх Доналд Трамп болон сүүлийн үед гарч ирсэн асуудлуудаар сэтгүүлчдийн асуултанд хариулсан юм.

АНУ-ын Ерөнхийлөгчөөр найман жил хүчин зүтгэсэн тэрээр Америк болон америкийн иргэдэдээ итгэл хүлээлгэсэн хэвээр байгаагаа онцолсон юм. “Би энэ улсад итгэдэг. Би америк хүмүүст итгэдэг. Хүмүүс муугаасаа илүү сайн гэдэгт итгэдэг. Дэлхий дээр муу муухай зүйл тохиолддог ч бид шаргуу ажиллаж, өөрсдийн зөв гэсэн зүйлдээ үнэнч үлдэж чадаж байвал дэлхий ертөнц бага ч гэсэн сайн сайхан болдог гэж би боддог” хэмээн ярьсан юм.

Тэрээр Доналд Трампад хамгийн түрүүнд өгөх зөвлөгөө бол зөвхөн өөртөө итгэх бус эргэн тойрныхоо хүмүүсийн үгийг сонсох гэсэн юм.Обама, “Энэ бол маш том, хариуцлагатай ажил учраас та ганцаараа хийж чадахгүй” хэмээн онцолсон байна. 

Энэ баасан гарагт тангаргаа өргөх гэж буй Доналд Трамп АНУ-ын ОХУ-ын эсрэг гаргасан хоригийг цуцлах талаар нэг бус удаа ярьж байгаа билээ. Энэ талаар Барак Обама, “Энэ бол зөвхөн Америкийн ашиг сонирхол биш, том гүрэн болохоороо жижиг улсыг дээрэлхэж, газар нутагт нь халдах ёстой гэсэн зүйлсийг АНУ хүлээн зөвшөөрч чадахгүй” гэж ярьсан байна.

Тэрээр ОХУ-ын эсрэг хориг болон ОХУ-тай хийх цөмийн зэвсгийн гэрээ хэлэлцээр хоёрыг ялгаж салгахыг зөвлөжээ. Тэрээр ОХУ-тай 2010 онд цөмийн зэвсгийн хяналтын тухай гэрээ хийж байсан билээ. Обама, “Би энэ гэрээ хэлэлцээрийг цааш үргэлжлүүлэн хэлэлцэхэд бэлэн байсан. Энэ талаараа ч Ерөнхийлөгч Владимир Путинд хэлсэн. Тэд харин үргэлжлүүлэхийг хүсээгүй” хэмээн, ОХУ-ын Ерөнхийлөгч яг л Хүйтэн дайны үеийнх шиг “дайсагнасан” хандлагатай байсан талаар дурьдсан байна.

АНУ болон ОХУ дэлхийн хамгийн хүчирхэг цөмийн зэвсгийг эзэмшдэг учраас Америк ОХУ-тай илүү үр дүнтэй харилцаа тогтоох нь Америкийн хувьд ч тэр дэлхийн улс орнуудын хувьд ч тэр ашиг сонирхолд нийцнэ хэмээн онцолсон байна.

Өмнөх Ерөнхийлөгч Жорж Бушээс ялгаатай нь Барак Обамагийн Ерөнхийлөгчийн хувиар хийсэн ажлыг Америкийн ард иргэдийн 60 хувь нь дэмжсэн байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл