8o
Улаанбаатар хот
mobile menu

Алдарт жүжигчин Рэйн, Ким нар хуримаа хийлээ

2017-01-19 16:38:28

Өнөөдөр Сөүлийн төвд орших “Gahoe-dong” католик сүмд Өмнөд Солонгос улсын алдарт од Рэйн, Ким Тэ Хи нарын хуримын ёслол даруухан болж өнгөрчээ. Тэд сүмд мөргөл үйлдэж, хуримын бэлгээ солилцсон бөгөөд энэхүү ёслолд оддын гэр бүлийн гишүүд, дотно найз нөхөд, менежментийн багийнхан нь оролцсон байна. Хуримын ёслолд уригдсан алдартнуудын дунд дуучин Пак Чин Ён, жүжигчин Пак Жун Хён болон Псай, Ли Хани нар байжээ.

Рэйн, Ким хоёр хоёулаа католик шашинтай. Хоёр хоногийн өмнө тэд удахгүй хуримаа хийхээр төлөвлөж буй, улс орны байдал тогтворгүй, эдийн засгийн хувьд хүндрэлтэй байгаа учир чимээгүй бөгөөд хамгийн ариун сайхнаар хуримаа хийхээр төлөвлөж байгаа талаараа мэдэгдсэн билээ. Гэвч тэдний хуримын ёслол яг хэзээ, хаана болохыг хэн ч олж мэдэж чадаагүй аж. Хосууд гэрлэх ёслол болох талаар өнөөдөр өглөө л мэдээлсэн байна.

Өдгөө 35 настай дуучин, жүжигчин Рэин, 37 настай Ким нар 2011 онд телевизийн олон ангит киноны зураг авалтын үеэр анх танилцаж, 2012 оны намраас болзож эхэлжээ. Дуучин залуу инстаграмм хуудастаа “би сайн нөхөр, сайн өрхийн тэргүүн байх болно” гэж бичсэн билээ. Мөн тэрбээр “Тэр минь хүнд хэцүү цаг үед болон аз жаргалтай мөчүүдэд миний хажууд байж, хайр халамжаа надад мэдрүүлж чадсан” гэжээ.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment