8o
Улаанбаатар хот
mobile menu

"Miss Universe 2015"-ийг шүүхэд өгнө

2015-12-22 14:41:00

Гоо бүсгүй шалгаруулах олон улсын тэмцээн уралдаануудаас Ертөнцийн гоо бүсгүй буюу Miss Universe чансаагаараа эхний 3-т ордог юм. Энэ жилийн Miss Universe-ын эцсийн шат АНУ-ын Лас Вегасын Аксис театрт  болсон.Тэмцээний ялагчийг зарлахдаа алдарт хөтлөгч Стийв Харви маш том андуурсан. Miss Universe -ын шилдэг оролцогчдоор Филиппин болон Колумб улсуудын миссүүд тодорч, тэмцээний ялагчийг тодруулах сэтгэл догдлуулсан мөч ирэхэд хөтлөгч Стийв Харви Колумб улсын мисс Ариадна Гутеррез Аревалог нэрлэж, танхимд цугласан үзэгчид алга ташин баяр хүргэсэн юм. Өнгөрсөн жилийн Ертөнцийн гоо бүсгүйн титмийг мөн л Колумбын мисс Паулинь Вега зүүж байсан бол энэ жил Колумб улс 2 дахиа дарааллан Ертөнцийн миссээр шалгарлаа хэмээн ялагчаар зарлагдсан гоо бүсгүйд титмийг нь зүүсэн байна. Колумбын мисс үзэгчид рүү даллан, баярын нулимс унагаж байсан ч хэдхэн мөчийн дараа Стийв Харви эргэн тайзнаа гарч маш том эндүүрсэндээ хүлцэл өчиж, шүүгчдийн бүрэлдэхүүн Филиппиний оролцогч Пиа Алонзог шалгаруулсныг дуулгасан юм. Тэмцээний эцсийн мөчид байж боломгүй маш том алдаа гаргасандаа хөтлөгч Харли уучлалт гуйсан байна. Нэгэнт шүүгчдийн шийдвэр аль хэдийн гарсан байсан тул Колумбын гоо бүсгүйн титмийг эргүүлэн авч Филиппиний оролцогчид зүүж өгсөн юм. Дэлхийн гоо бүсгүй шалгаруулах Miss Universe 2015 тэмцээнийг зохион байгуулагчдыг шүүхэд өгөхөөр зэхэж байгаа талаараа Колумбын өмгөөлөгчдийн “De la Espriella Lawyers Enterprise” компани мэдэгдлээ. “De la Espriella Lawyers Enterprise” компани “Дэлхийн гоо бүсгүйн титэм бол бидний авсан шагнал, хууль ёсны зүйл байлаа. Үүнийг биднээс булаан авч болохгүй. Шүүхэд заргалдахаар бэлтгэж байна” гэж мэдэгдсэн юм. Тус компанийн үзэж буйгаар хөтлөгчийн алдаа Колумбын 40 сая ард түмэнд мөнгөөр үнэлэхийн аргагүй, сэтгэл санааны маш том хохирол учруулсан аж. 

 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Kayli
Thanks alot - your answer solved all my problems after several days stinrglgug http://ejnjzbmntbw.com [url=http://mnmlgpx.com]mnmlgpx[/url] [link=http://sdyqygfsv.com]sdyqygfsv[/link]
2016/04/21 103.17.108.42
Maud
In awe of that <a href="http://aqjhadiwmr.com">anrwes!</a> Really cool!
2016/04/21 103.17.108.42
Giggles
If time is money you've made me a welithaer woman. http://azotkfdwwof.com [url=http://ipkuqdyifc.com]ipkuqdyifc[/url] [link=http://yaxmwm.com]yaxmwm[/link]
2016/04/20 103.17.108.42
Demelza
The <a href="http://mfgxwzywh.com">abiitly</a> to think like that is always a joy to behold
2016/04/20 103.17.108.42
Jayna
That's really thinikng out of the box. Thanks!
2016/04/19 103.17.108.42
Stevie
This is a neat suamrmy. Thanks for sharing!
2016/04/19 103.17.108.42