8o
Улаанбаатар хот
mobile menu

Баяртай "Цагаан ордон"

2017-01-20 09:42:00

АНУ-ын хамгийн анхны өнгөт арьстан ерөнхийлөгч Барак Обама болон түүний эхнэр өнгөрсөн найман жилийн хугацаанд АНУ-ын түүхэнд гайхамшигтай ололт, амжилтуудыг авчирч, түүх болон америкчуудын сэтгэлд мөнхрөн үлдсэн билээ

Мишель Обама өөрийн твиттер хуудаснаа “Цагаан Ордон”-той салах ёс гүйцэтгэж, сэтгэгдэлээ илэрхийлжээ. Түүний лхагва гарагт бичсэн твиттер хуудсын зурвасыг орчуулан хүргэвэл “ Та бүхний тэргүүн хатагтай болсон жилүүд миний амьдралын хамгийн хүндэтгэл, бахархалтай жил байв. Та бүхэнд чин сэтгэлээсээ талархаж байна” гэв. 

Тэрээр өөрийн ноход болох Бо болон Санни нартай ордны өрөөгөөр алхаж буй зурагаа оруулжээ. Мөн “NBC” телевизийн оройн ярилцлагын нэвтрүүлгээр орж, ”Цагаан ордон”-д өнгөрүүлсэн сүүлийн өдрүүдийнхээ талаар сэтгэгдэлээ хуваалцжээ. Тэрээрминий амьдралд хамгийн их хариуцлагатай он жилүүд байсан хэмээн онцолжээ. 


 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл