8o
Улаанбаатар хот
mobile menu

Хойд Солонгос АНУ-ын нутаг дэвсгэрт баллистик пуужин туршиж болзошгүй

2017-01-20 10:23:15

Удаан хугацааны турш хөгжүүлж байгаа тив хоорондын баллистик пуужингийнхаа шинэ загварыгХойд Солонгос туршихад бэлдэж эхэлсэн бөгөөд тус пуужин нь АНУ-ын баруун эрэгт хүрэх боломжтой аж. Энэхүү зэвсгийг Баасан гарагт буюу Дональд Трамп ерөнхийлөгчийн тангараг өргөх өдөр туршиж магадгүй байгааг Өмнөд Солонгосын хэвлэлүүд мэдээлжээ.

Турших пуужингийн биеийн доод хэсгийг тээвэрлэж эхэлсэн тухай Өмнөдийн тагнуулын алба мэдээлснийг Чосун Илбо сонин армийн эх сурвалжаас дамжуулсан байна.

Эх сурвалж хэлэхдээ “Хэлбэр, хэмжээний хувьд энэ нь уламжлалт Мусудан пуужингаас өөр байна” гэжээ. Дунд тусгалын Мусудан пуужинг Хойд Солонгос 2016 онд туршсан юм.

Ажиглагчид Ким Жон Уны шинэ пуужингийн тухай мэдэгдлийг Вашингтоны шинэ засаг захиргаатай эхлэх харилцаандаа хөшүүрэг болгон ашиглах зорилготой хэмээн тааварлаж байв. Харин түүний мэдэгдлийн дараа Дональд Трамп “Тийм зүйл болохгүй!” гэж твиттер хуудсандаа бичсэн ба яг ямар утгатай үг болох нь тодорхойгүй байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл