8o
Улаанбаатар хот
mobile menu

Өнөөдрийн өрнийн зурхай

2017-01-20 11:35:52

ХОНЬ - (3/21-4/19)

Хянуур, ухаалаг байх өдөр. Өдрийн энерги сөрөг тул бусадтай зөрчилдөх, маргалдах магадлалтай. Мөн хайнга байдлаасаа болоод бэртэж гэмтэхээс болгоомжил. Сэтгэл санаагаа өөдрөг, зөв байлгаж чадвал аливаа хэрэг санасанчлан бүтнэ. Алдаа дутагдал гаргалаа ч бухимдах хэрэггүй, харин гарах гарц, часах арга замыг хайгаарай. Хичээл зүтгэл гаргасан бүхэн амжилтад хүрнэ.

ҮХЭР - (4/20-5/20)

Шинэ эхлэлийн өдөр. Ажил төрөл, амьдрал ахуйгаа төлөвлөх, шинэ зорилт зорилго дэвшүүлэхэд тохиомжтой. Ямар ч нөхцөлд ирээдүйгээ гэрэл гэгээтэйгээр харж, өөдрөг бай. Хэрүүл шуугиан муу нөлөөтэй. Чөлөөт цагаа гэр бүл, үр хүүхдүүдтэйгээ өнгөрөө.

ИХЭР - (5/21-6/21)

Аз сорьсон том ажил үйлсийн эхлэлийг тавихад ээлтэй өдөр. Эрч хүчтэй байвал амжилтад хүрнэ. Өр төлбөрөө барагдуулах, аян замд гарах, шударга үйлийн төлөө тэмцэхэд үр дүнтэй. Ирээдүйн төлвийг тодруулах хувь тавилангийн тэмдгүүдийг онцгой анхаар. Тантай уулзах хүмүүс, тохиолдох үйл явдал болгон утга агуулгатай.

МЭЛХИЙ - (6/22-7/22)

Өнөөдөр ууч тэнүүн энэрэнгүй зөөлөн байваас та өөрийнхөө “би”-тэй бүрэн нийцэж сэтгэлийн таашаал амсана. Өглөг авлагаа барагдуул. Бие сэтгэлээ ариусган мөргөл залбирал үйлд. Орой лаа асаан, эсвэл задгай галын дөл ширтэн ирээдүйгээ гэгээтэйгээр зөгнө.

АРСЛАН - (7/23-8/22)

Өдрийн эхний хагаст аливаа ажлыг шинээр эхэлж болох хэдий ч төлөвлөгөө зохиоход муу өдөр. Сэтгэл санааны эмзэг байдал, хорон муу бодол ихэснэ. Тиймээс үзэл бодлоо хянаж, биеэ барихыг хичээгээрэй. 

ОХИН - (8/23-9/22)

Аз сорьсон том ажил үйлсийн эхлэлийг тавихад ээлтэй өдөр. Эрч хүчтэй байвал амжилтад хүрнэ. Өр төлбөрөө барагдуулах, аян замд гарах, шударга зүйлийн төлоө тэмцэхэд үр дүнтэй. Ирээдүйн төлвийг тодруулах хувь тавилангийн тэмдгүүдийг онцгой анхаар. Тантай уулзах хүмүүс, тохиолдох үйл явдал болгон утга агуулгатай.

ЖИНЛҮҮР - (9/23-10/22)

Шинэ содон санаа төрнө. Та түүнийг аль болох хурдан хэрэгжүүлж хийхийг хүснэ. Өөрийн бүтээлч нөөцийг нээн илэрхийлэхэд тохиромжтой. Өдрийн энергийн нөлөөгөөр илүү дайчин болж, аз сорихоос ч хулчийхгүй. Ажил албандаа амбийцтай хандана. Гэхдээ амбийц, романтик хүсэл мөрөөдөл өөрөө аяндаа биелчихдэггүй гэдгийг санах хэрэгтэй. Бусдад үнэлүүлэхийн тулд мөнгө зарцуулна.

ХИЛЭНЦ - (10/23-11/21)

Шударга ёс, эв эеийг эрхэмлэх өдөр. Аз сорих, шинээр ажил төрөл эхлэх, аян замд гарахад таагүй. Өр төлбөрөө барагдуулах, бусдад чин сэтгэлээсээ туслах, засвар үйлчилгээний ажил эхэлбэл үр ашигтай. Худал ярих, уурлаж бухимдах, худал амлалт өгөх нь муу.

НУМ - (11/22-12/21)

Өнөөдөр нөхцөл байдал танаас илүү хариуцлагатай, туйлбартай байхыг шаардана. Хамгийн эгзэгтэй мөчид элдэв хориг саадтай тулгарахгүйн тулд өглөөнөөс эхлээд биеэ хэрхэн авч явахаа тооцох естой. Зардал гарах магадлал байгаа болохоор санхүүгийн хуваарилалтаа зөв хийх нь чухал. Хайр дурлалын асуудалд бодитой хандахыг хичээ. Хэт хийсвэр байвал хууртаж болзошгүй.  

МАТАР - (12/22-1/19)

Амар амгалан өдөр. Зарга хийх, шударга зүйлийн төлөө тэмцэх, нөлөө бүхий хүнээс дэм хүсэх, гэрээ хэлцэл байгуулахад сайн. Бүтээлч үйл ажиллагаа амжилтад хөтлөнө. Дотоод тэнцвэрт байдлаа хадгалж, сэтгэл санаагаа тайван байлга.

БУМБА - (1/20-2/18)

Сайн өдөр. Санхүүгийн үйл ажиллагаа, худалдаа арилжаа хийх, шинэ эд зүйл авах, аливаа асуудлыг шийдвэрлэхэд ээлтэй. Гэр орноо цэвэрлэх, бие сэтгэлээ ариусгах, дотоод эмх цэгцээ сахиж, эрүүл мэнд, гоо сайхандаа анхаарвал үр ашигтай. Холын аян замд гарахад сайн. Урлаг, уран сайхны арга хэмжээнд идэвхтэй оролц.

ЗАГАС - (2/19-3/20)

Өнөөдөр нөхцөл байдал танаас илүү хариуцлагатай, туйлбартай байхыг шаардана. Хамгийн эгзэгтэй мөчид элдэв хориг саадтай тулгарахгүйн тулд өглөөнөөс эхлээд биеэ хэрхэн авч явахаа нарийн тооцох ёстой. Зардал гарах магадлал байгаа болохоор санхүүгийн хуваарилалтаа зөв хийх нь чухал. Дурлалын асуудалд бодитой хандаарай.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл