8o
Улаанбаатар хот
mobile menu

Өмнөд Солонгосын нэрт од Рэйн, Ким Тэ Хи нар хуримаа хийв

2017-01-20 11:39:53

  Солонгосын алдарт жүжигчин Рэйн, Ким Тэ хи нар өчигдөр хуримаа хийсэн байна.  Хосууд Католик сүмд хуримаа хийсэн бөгөөд тэдний хуриманд гэр бүлийнхэн дотны найз нөхөд хүрэлцэн ирсэн байна. Өдгөө 35 настай дуучин, жүжигчин Рэин, 37 настай Ким нар 2011 онд телевизийн олон ангит киноны зураг авалтын үеэр анх танилцаж, 2012 оны намраас болзож дөрвөн жилийн дараа хуримаа хийлээ. Рэйн, Ким хоёр хоёулаа католик шашинтай. Хоёр хоногийн өмнө тэд удахгүй хуримаа хийхээр төлөвлөж буй, улс орны байдал тогтворгүй, эдийн засгийн хувьд хүндрэлтэй байгаа учир чимээгүй бөгөөд хамгийн ариун сайхнаар хуримаа хийхээр төлөвлөж байгаа талаараа мэдэгдсэн билээ. Гэвч тэдний хуримын ёслол яг хэзээ, хаана болохыг хэн ч олж мэдэж чадаагүй аж. Хосууд гэрлэх ёслол болох талаар өнөөдөр өглөө л мэдээлсэн байна.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл