8o
Улаанбаатар хот
mobile menu

Дуучин О.Солонго уран бүтээлийн тайлан тоглолтоо Япон улсад хийнэ

2017-01-20 10:43:00

7 настайгаа эхлэн хөгжим бүжгийн коллежийн төгөлдөр хуурийн ангид элсэн орж урлагийн гараагаа эхлэж байсан дуучин О.Солонго тоглолтоо хийх гэж байна. Дуучин О.Солонго 9 настайга эхлэн “Mongol TV” телевизийн дэргэдэх “Зул” хүүхдийн хамтлагт дуулж байсан бөгөөд 12 настайдаа Япон улсад зохиогдсон Олон улсын ая дуу зохиогчдын наадамд оролцож “Graind-Prix” шагнал хүртэж байсан. Дуучин О.Солонгын хувьд Япон улсын Токио хотод амьдардаг бөгөөд “CIMS Music studio”-д дуучин, хөгжмийн зохиолч мэргэжлээрээ ажиллаж байгаа аж. Түүний хувьд 2013 оноос хойш сар бүр өөрийн тоглолтоо хийдэг бөгөөд дараагийн тоглолт нь энэ сарын 28-ны өдөр болох юм байна.Энэ удаагийн тоглолтонд Япон хөгжимчин, ятгачин Мягмарсүрэн оролцох аж. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл