8o
Улаанбаатар хот
mobile menu

ОУВС-ийнхан ирэх долоо хоногт ирнэ

2017-01-20 15:31:34

Монгол Улсын Засгийн газар Олон Улсын валютын сан /ОУВС/-гийн хэлэлцээр үргэлжилж байгаа. ОУВС-ийн шинжээчид ирэх долоо хоногт ирэхээр болжээ. ОУВС-ийн “Станд бай” хөтөлбөрт хамрагдах хүсэлтээ өнгөрсөн есдүгээр сард гаргасан бөгөөд аравдугаар сард шинжээчид ирж нөхцөл байдалтай танилцсан юм. Талуудын энэ удаагийн уулзалтаар шинжээчдийн багтай ОУВС-ийн ямар хөтөлбөрт хамрагдах, ямар чиглэлээр өөрчлөлт, шинэчлэлт хийх зөвлөмж авахаар төлөвлөжээ.

ОУВС нь “Standby credit facility”, “Standby arrangement” гээд хоёр төрлийн хөтөлбөр хэрэгжүүлдэг. “Standby credit facility” хөтөлбөр нь бага орлоготой улсуудад олгох нэн хямдралтай зээл, харин “standby arrangement” нь бага, дунд орлоготой улсуудад олгох стандарт, жирийн зээлийн хөтөлбөр юм.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл