Та байхгүй бол аав ээж тань зүрхээр, ах дүүс тань баяраар дутна. Та байхгүй бол хонгор хань тань хайраар, үр хүүхэд тань халамжаар дутна. Та байхгүй бол анд нөхөр чинь инээдээр, ажил алба чинь түшигээр дутна. Та байхгүй бол гэр орон чинь илчээр, улс гүрэн чинь иргэнээр дутна. Ганц нэг хүнд гомдолсон төдийхөнөөр өөрийгөө хэнд ч хэрэггүй мэт бүү бод. Өвөг дээдэс тань чиний төлөө л тэмцсэн юм. Улс гүрэний чинь далбаа таны төлөө л мандаж байдаг юм. Цэрэг эрс таны төлөө л торгон хилээ сахин зогсож байгаа. Эмч цагдаа нар чиний төлөө л хэзээд бэлэн байдаг юм. Ааж ээж чинь таны төлөө л амьдарсан юм. Та байгаа болохоор л маш олон хүн дүүрэн яваа юм. Та байхгүй бол олон хүмүүс таниар дутах болно. Байгаагаа мэдэрч бай. Бас мэдрүүлж бай. Та бол аз жаргал түгээгч гэсэн сайхан үгийн хамт эрхэм уншигч таны энэ өдрийн амрыг эрье.
Өнөөдөр нийгэм улс төрийн амьдрал болж өрнөсөн үйл явдлыг тоймлон хүргэдэг “Монголын нэг өдөр” тойм булангаа хүргэж байна. Тоймоо хүлээн авна уу
МАН-ын Удирдах Зөвлөл энэ сарын 17-ны хуралдаанаараа “Эрдэнэт Үйлдвэр” –ийн 49 хувийг худалдсан Засгийн газрын шийдвэрийг хүчингүй болгох асуудлаар хэлэлцсэн талаар эх сурвалжууд мэдээлж эхэллээ. Учир нь УИХ-ын Хууль зүйн байнгын хорооноос “Эрдэнэт Үйлдвэр”-ийн хувийг худалдсан болоод бусад асуудлыг шалгах ажлын хэсгийн дүгнэлт хувийн хэвшилд очсон 49 хувиа төр өөрийн мэдэлд шилжүүлэх нь зөв гэсэн урьдчилсан дүгнэлт гарсан байна.
УИХ-ын Хууль зүйн Байнгын хорооноос тус Байнгын хорооны дарга Ш.Раднаасэдээр ахлуулсан уг асуудлыг шалгах ажлын хэсгийг байгуулсан. Чуулганы өчигдрийн хуралдааны эхэнд УИХ-ын дарга М.Энхболд уг ажлын хэсгийг ажлаа яаравчлуулж, УИХ-д ойрын хугацаанд танилцуулах чиглэл өгсөн билээ. Энэхүү ажлын хэсгийн дүгнэлт бэлэн болсон бөгөөд тун удахгүй УИХ-д танилцуулах гэж байгаа гэх мэдээлэл ч байна. Хэрэв төр ийнхүү 49 хувийг өөрийн мэдэлд авбал “Эрдэнэт Үйлдвэр” 100 хувь төрд шилжих юм.
Өнгөрсөн даваа гариг буюу энэ сарын 16-ны өдөр Баянгол дүүргийн II хороонд архинаас хордлого авч, таван хүн нас барсан харамсалтай хэрэг гарсан билээ. Хэргийн газраас “Мөнхжин-Од” компанийн үйлдвэрлэдэг “Найрсаг” хэмээх архины шил олдсон юм. Урьдчилсан байдлаар холбогдох байгууллага эдгээр таван иргэн шингэн зүйлд хордож нас барсан гэсэн мэдээллийн хэвлэлийнхэн өгсөн. Мөн талийгаачдын биед эсийн нарийн шинжилгээ хийж байгаа ч өнөөдрийг хүртэл шинжилгээний эцсийн хариу гараагүй байна.
Жил дараалан хуульч зөрчиж хүний аминд хүрсэн “Мөнхжин-од” компаний баримтууд
Баримт 1: 2011 онд “Мөнхжин-Од” компанийг шалгахад чанарын шаардлага хангахгүй бүтээгдэхүүнийг хямд үнээр борлуулж, бусдын барааны тэмдэг бүхий шилийг ашиглаж өөрийн бүтээгдэхүүнийг савладаг, Онцгой албан татварын хуурамч тэмдэг ашиглан хямд, чанаргүй архи үйлдвэрлэн худалдаанд гаргаж, Монгол Улсын хууль тогтоомжийг зөрчсөн нь тогтоогдож байжээ.
Баримт 2: 2012 онд энэ үйлдвэр “Мөнхжин” нэртэй 6000 ширхэг хуурамч архи үйлдвэрлэн худалдах гэж байсныг цагдаагийнхан илрүүлж, хурааж авч байсан.
Баримт 3: 2013 онд “Мөнхжин-Од” гэдэг компани хууль зөрчиж тусгай зөвшөөрлийг нь цуцлах хүсэлт гаргасан. Тухайн үеийн Үйлдвэр, хөдөө аж ахуйн яаманд уг хүсэлтийг хүргүүлсэн ч хааж дийлээгүй аж. Үүний ард хэн байв.
Баримт 4: 2015 онд “Хямд архи” нэгдсэн арга хэмжээг Сүхбаатар дүүргийн цагдаагийн газраас зохион байгуулж, 10 мянган архи хурааж авч шинжилгээнд явуулсан. Шинжилгээгээр тэдгээр архины татварын акц нь хуурамч, архи нь хольцтой гэсэн дүгнэлт гарч байжээ. Ингээд “Мөнхжин” нэртэй хуурамч архийг үйлдвэрлэсэн этгээдүүдэд эрүү үүсгэн шалгаж эхэлсэн ч хэн ч тусгай зөвшөөрлийг нь цуцалсангүй, эрүү үүсгээд ч ял оноож чадаагүй аж. Үргэжлэлийг энд дарж уншина уу.
Улсын дээд шүүхээс гурван жил зургаан сарын ял шийтгүүлсэн Л.Гансүх хугацаанаасаа өмнө магадлангаар суллагдаж магадгүй. Ерөнхий сайдын ахлах зөвлөх Л.Гансүх жирийн дэглэмтэй хорих ангид ял эдэлж байгаа. Түүнд оноосон гурван жил зургаан сар гэдэг бол 1277 хоног гэсэн үг бөгөөд түүнээс Л.Гансүх 678 хоног хоригдсон байна. Тус хоног дээр шагналын хоног, хөдөлмөр эрхэлсэн хоногоо
Тавантолгой" ХК-ийн захирал Д.Ариунболд Тавантолгойн асуудлаар мэдээлэл өглөө.
Тэрбээр "Засгийн газраас өгсөн үүрэг даалгаврын дагуу “Эрдэнэс Тавантолгой” компани Баруун Цанхийнхаа үйл ажиллагааг эхлээд сар гаруй хугацаа өнгөрч байна. Энэ хугацаанд 1.2 сая тонн хөрс хуулалтын ажил хийж, 400-500 мянган тонн нүүрс олборлоод байгаа. Хамгийн эхний гарсан 300 мянган тонн нүүрсээ нээлттэй сонгон шалгаруулалтын зарчмаар борлуулалт хийлээ. Нээлттэй сонгон шалгаруулалт хийх үүргийг Засгийн газраас өгсөн. Хамгийн гол нь өндөр үнэ хэлсэн компанийг сонгон шалгаруулсан юм. Өөрөөр хэлбэл, 300 мянган тонн нүүрсний нэг тонныг 71.5 ам.доллараар худалдаж, 22.5 сая ам.доллар олох боломж бүрдүүлэх гэрээ хийлээ. Энэ нь “Эрдэнэс Тавантолгой” компани байгуулагдсанаас хойших хамгийн өндөр үнэ. Анх 2012 онд манай компани Цагаанхад боомт дээр нүүрсээ 70 ам.доллараар зарж байсан. Энэ боомт уурхайгаас 240 км-ийн зайтай. Өөрөөр хэлбэл, уурхайгаас гарсан нүүрсээ 240 км тээвэрлээд ийм үнээр зарж байсан юм. Харин өнөөдөр нээлттэй сонгон шалгаруулалт явуулсны үр дүнд уурхайн аман дээрээс 71.5 ам.доллараар худалдлаа. Нэг ёсондоо зах зээлийн үнэд ойртсон явдал болж байна. Бид энэ үнийг зах зээлийнхтэй харьцуулж үзлээ. Өнөөдөр Баяннуур аймагт угаах үйлдвэрт авдаг үйлдвэрийн үнэ 145 ам.доллар байна. Баяннуураас хилийн боомт хүртэл 200 гаруй км-ийн тээврийн зардал, гаалийн татвар, АМНАТ, уурхайн өртөг зардлыг хасаад үзэхэд нэг тонн нүүрсний 72-73 ам.доллар болж байгаа. Тэгэхээр бид үнийг 1-1.5 ам.доллараар татуу зарсан байна. Бизнес хийж байгаа компанид тодорхой хэмжээгээр ашиг гарах ёстой. Бид Баруун цанхийн уурхайгаас гарсан нүүрсээ өөрсдөө борлуулах эрхтэй. Зүүн Цанхийн ордоос “Чалко”-гийн өр төлбөрийг өгч байгаа. Баруун цанхиас нүүрс олборлож байгаа компани ойрын үед 1.2 сая тонн нүүрс олборлож гаргахаар төлөвлөсөн. Эхний 300 мянгыг сая олборлолоо. Дараа дараагийн нүүрсээ олборлосон даруйд худалдаад явна" гэлээ.
Үүний дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өглөө.
-“Чалко”-гийн өрийн үлдэгдэл хэд байгаа вэ?
-Үнийн өсөлттэй холбоотойгоор нэгдүгээр сарын 1-нээс үнэ 59.3 ам.доллар болж өссөн. Энэ бол үнийн индексээрээ автоматаар бодогддог. “Чалко” компанитай хийсэн хамгийн өндөр үнэ. Энэ үнээр гуравдугаар сарын 31 хүртэл явна. “Чалко”-гийн өр 76.5 сая ам.доллар үлдсэн. Эхний гурван сард ийм өндөр үнэтэй үедээ нүүрсээ нийлүүлнэ. Улмаар дөрөвдүгээр сарын 1 гэхэд “Чалко”-гийн өрийг бүрэн дарахаар төлөвлөж байна.
-Нүүрсний үнийн борлуулалтад ямар бодлого барьж байна вэ?
-Компанийн бодлого цаашдаа нэмүү өртөг шингээсэн үнээр борлуулах нь зөв гэж үзэж байгаа. Засгийн газраас ч энэ талын чиг үүрэг өгсөн. Компани цаашдаа нүүрсээ угаагаад нэмүү өртгөөр боловсруулах боломжийг хайж байгаа. Та бүхэнд “Энержи ресурс” компанид “Та бүхэн зах зээлийн үнээр манай нүүрсийг авч болно. Та бүхэн манай үнэ ханшаар нүүрс аваад нэмүү өртөг шингээн угаагаад гаргаж болно” гэдгийг хэлсэн. Цаашдаа угаах, боловсруулах чиглэлд ажиллана.
-“Эрдэнэс Тавантолгой” компани хэлэлцээрт ямар байр суурьтай оролцож байна вэ? 1072 ширхэг хувьцааг амилуулахын тулд энэ хэлэлцээрээр нүүрсээ яаж үнэ хүргэх вэ?
-Засгийн газраас энэ чиглэлээр ажлын хэсэг байгуулагдсан. Асуудлаа боловсруулж байгаа. Засгийн газраас өгсөн чиглэлээр нүүрсээ боловсруулж, эцсийн бүтээгдэхүүн болгоод гаргах бодлого барьж байгаа. Энэ асуудал УИХ-аар орж шийдэгдэх байх. Үргэлжлэлийг энд дарж уншина уу.
Баянгол дүүргийн 2 дугаар хороонд таван иргэн учир битүүлгээр амь насаа алдсан хэрэг гарсантай холбоотойгоор Нийслэлийн Засаг даргын зөвлөл шуурхай хуралдаж, нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалангаар ахлуулсан ажлын хэсэг байгуулсан.
Ажлын хэсгээс мэргэжлийн байгууллагаас ирсэн урьдчилсан дүгнэлтийг үндэслэн санал хүргүүлсний дагуу НИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоол гарч, энэ сарын 17-ны өдрийн 18:00 цагаас 20-ны өдрийг дуустал нийслэлийн нутаг дэвсгэрт архи, согтууруулах ундаа худалдан борлуулах, түүгээр үйлчлэхийг хориглосон билээ.
Тогтоолын хугацааг сунгах эсэх талаар ажлын хэсгийн Нарийн бичгийн дарга, НЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга А.Даваажаргалаас тодрууллаа. Тэрбээр “Архи, согтууруулах ундаа худалдахыг хориглосноос хойшхи хугацаанд дахин хүн хордсон дуудлага мэргэжлийн байгууллагад ирээгүй. Мөн энэ хэрэг дээр тухайн нэр бүхий хүнсний бүтээгдэхүүнээс хордсон гэж үзэх үндэслэл байхгүй гэж ажлын хэсгээс үзсэн. Тийм учраас цаашид архи худалдахыг хориглосон тогтоолыг сунгах саналыг НИТХ-д хүргүүлэх шаардлагагүй гэж үзэж байна. Иймээс өнөөдрийн 23:59 цагаас хойш худалдаа, үйлчилгээний байгууллагууд хуучин цагийн хуваарийн дагуу хэвийн ажиллаж болно” гэлээ.
Амь насаа алдсан 5 иргэний шинжилгээний албан ёсны хариу гарсан үед, хуулийн дагуу мэргэжлийн байгууллагууд мэдээлэх юм байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс шүүхийн шийдвэр сонссон даруйдаа амиа хорлохыг завдсан олны анхаарлыг татаад байгаа. Тэгвэл энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн ажилтан Ё.Лхагвасүрэнгээс тодруулахад, “Шүүх хурал бол даргалагч шүүгчийн бүрэн удирдлагаар явагддаг. Шүүх хурлын танхимд болж байгаа бүх хөдөлгөөн шүүхийн протоколд бичигдэж явдаг. Харин шүүх хуралд оролцож байгаа цагдаагийн алба хаагч нь уг танхимд нийтийн хэв журам зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх чиглэлийн үүрэг гүйцэтгэдэг. Тухайн шүүгч нь гэмт хэрэгтнийг гавлах, шүүхийн аюулгүй байдлыг ханга гээгүй бол цагдаа шүүгдэгчийг гавлах, харгалзаж биед нь хүрэх гэх мэт үйлдэл хийж болохгүй. Тухайн шүүх хурлын бичлэгээс үзэхэд шүүгдэгч хоолойгоо зүсэхэд нь цагдаа гараас нь татаж болиулж байгаа дүрс байна. Тухайн цагдаа өөрийнхөө хийх үүргийг гүйцэтгэсэн. Үүрэг гүйцэтгэж байгаа цагдаа шүүх хурал эхлэхээс өмнө танхимд орох шүүгдэгчийн биед үзлэг хийх ёстой.
Үзлэгээ хийж журмын дагуу ажилласан. Одоогийн байдлаар шүүгдэгч хумсаараа өөрийгөө гэмтээсэн гэсэн дүгнэлт гарсан. Шүүгдэгч Б нь өмнө нь хоёр удаа ял шийтгэгдэж. Өршөөлийн хуулиар суллагдаад давтан гэмт хэрэг үйлдээд ял авахдаа дээрх үйлдлийг хийсэн. Шүүхийн танхимд амиа хорлохыг завдсан шүүгдэгч Б-д Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйл буюу шүүх танхимд танхайрсан гэх үндэслэлээр дахин хэрэг үүсгэж Баянзүрх дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байна” гэлээ.
Булган аймгийн Рашаант сумын нутагт зам тээврийн осол гарч гурван хүний амь нас хохирсон байна.Тодруулбал тус сумын “Тээг толгой” гэх газрын асфальтан замд амины T.Estima маркийн автомашины жолооч Б нь “Daewoo Ultranovus” маркийн М жолоочтой автомашин, амины Lexus 570 маркийн С жолоочтой автомашинуудтай мөргөлджээ. Улмаар жолооч Б нарын 3 хүний амь нас хохирсон байна. Орон нутгийн замд халтиргаа, гулгаа үүссэн байгаа тул болгоомжтой зорчихыг Замын цагдаагийн албанаас санууллаа.
Өнгөрөгч долоо хоног Өмнөговь аймгийн Даланзадгад суманд охидыг хүчирхийлэн, зодож танхайрсан гэмт хэрэг удаа дараа гарчээ.Тодруулбал энэ сарын 14-ны өдөр тус аймгийн төвд 13 настай охиныг хүчирхийлэн зодсон хэрэг гарсан бөгөөд охин эмнэлгийн тусламж авсан ч гэмтлээ даалгүй нас барсан гэх мэдээлэл байна. Гэвч цагдаагийн байгууллагынхан хэрэг үйлдсэн этгээдүүдийг хараахан илрүүлж чадаагүй байгаа аж. Гэтэл үүнээс хэд хоногийн дараа тус суманд дахин 19 настай охин бусдын хүчирхийлэлд өртөж, биедээ хүнд гэмтэл авчээ. Одоогоор хохирогчийн биеийн байдал тааруу байгаа бөгөөд сэхээн амьдруулах тасагт эмчлүүлж байгаа аж. Дээрх хэрэгтэй холбоотойгоор цагдаагийн ажилтнууд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж, гэмт этгээдүүдийг эрэн сурвалжилж, хоёр хүнийг саатуулан шалгаж байгаа аж.
АНУ-ын 45 дах ерөнхийлөгчөөр сонгогдсон Доналд Трампын тангараг өргөх ёслолыг орон даяар шууд дамжуулан хүргэхээр хэвлэл мэдээллийн байгууллагууд шуурхай ажиллаж байна. Бүх Америкчууд өнөөдөр болох ёслолын үйл ажиллагаа дээр анхаарч, “Цагаан Ордон”-г хамгаалалтанд авч ажиллаж байна. Иймд Чухал.мн вебсайтын уншигчдад өнөөдрийн болох үйл явдлын цагийн хуваарь, ерөнхийлөгчийн хийх ажлын талаар мэдээллийг тоймлон хүргэж байна.
Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол гэж юу вэ?
АНУ-ын шинээр сонгогдсон ерөнхийлөгч орон нутгийн цагаар үдээс хойш 17 цагт тангараг өргөх бөгөөд АНУ-ын дээд шүүхийн өмнө 4 жилийн үүрэгт ажлаа авахаар зогсоно. Баярын ёслолын жагсаалыг Пенисилваниагйин өргөн чөлөөнөөс эхлэн зохион байгуулж, баярын жагсаал болох талаар ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын зохион байгуулагчид хэллээ.
Тангараг өргөх ёслолын үйл ажиллагаа хэрхэн болох вэ?
Нэгдүгээр сарын 19-ны өдөр
-
10.35 минут буюу орон нутгийн цагаар Линколын дурсгалын хөшөөнд олон нийтэд зориулан сурагчдын дуут жагсаал эхлэн алхах юм.
-
15.30 минутанд Арлингтоны үндэсний оршуулгын газар буюу хүрээлэнд ерөнхийлөгч Доналд Трамп болон дэд ерөнхийлөгч Лее Греенвүүд нар хүндэтгэл үзүүлнэ.
-
16.00 цагт Доналд Трамп, дэд ерөнхийлөгч Майк Пенсе эх орны од Тоби Кейт нар Линколны дурсгалын хүрээлэнд концерт болно.
Нэгдүгээр сарын 20-ны өдөр
-
9.30 минут тангараг өргөх ёслолын хөгжмийн эгшигээр эхлэнэ.
-
11.30 минутанд дэд ерөнхийлөгч Пенсе үг хэлнэ.
-
17.00 минутанд тангараг өргөсөн талаар ажлын хэсэгт мэдээлнэ.
-
15-16 цагийн хооронд дэмжигч болон эсэгүүцэгчтэй хамт ерөнхийлөгч Доналд Трамп , Майк Пенсе нар Пеннисилваниагийн өргөн чөлөөгөөр жагсана.
Нэгдүгээр сарын 21-ны өдөр
10 цагт эмэгтэйчүүд Вашингтоноос эхлэн жагсана.
Хэн тангараг өргөх ёслолд оролцох вэ?
АНУ-ын 44 дэх ерөнхийлөгч Барак Обама, тэргүүн хатагтай Мишель Обама, Конгрессийн гишүүд, улс төрч, дэмжигчид, ерөнхийлөгч асан Билл Клинтон, түүний эхнэр Ардчилсан намаас нэр дэвшсэн өрсөлдөгч Хиллари Клинтон нар оролцох аж. Мөн Ж.Буш, эхнэр Лаура, Жимми Картер нар тангараг өргөх ёслолд оролцоно гэдгээ албан ёсоор мэдээлжээ.
Урдчилсан тооцоогоор 800.000-900.000 иргэд оролцох төлөвтэй байгаа бөгөөд найман жилийн өмнө Барак Обамгийн ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд 1.8 сая дэмжигч оролцожээ.
Хэн тангараг өргөх ёслолд оролцохгүй вэ?
Конгрессийн гишүүн Жон Левис тэргүүтэй 50 гаруй ардчилсан намын төлөөлөл тангараг өргөх ёслолд оролцохгүй гэдгээ өөрсдийн твиттер хуудсаараа дамжуулан мэдээлжээ.
Жагсагчид яагаад Трампыг эсэргүүцэж байна вэ?
Жагсагчид ерөнхийлөгч Доналд Трампын бодлого шийдвэрийг буруутгаж, хүний эрх болон эмэгтэйчүүдийг ялгаварлаж, эрүүл мэнд, үр хөндөлтийн асуудал, жендерийн эрх тэгш байдал, санал өгөх эрхийг зөрчиж байна гэж үзэж байна.
Доналд Трамп баяраа хэрхэн тэмдэглэх вэ?
Доналд Трамп өөрийн баяртаа АНУ-ын үндэсний од Тоби Кейт, "Авъяаслаг Америкчууд" тэмцээний шилдэг оролцогч Жаки Еванчо нарыг уриж, 2 өдрийн турш тэмдэглэн өнгөрүүлнэ. Хатагтай Жаки Еванчо төрийн дуулалаа дуулах аж.
Доналд Трамп ажлаа хэзээнээс эхлүүлэх вэ?
Доналд Трамп “Times of London”-д өгсөн ярилцлагдаа“Би шинэ долоо хоногийн эхний өдөр буюу даваа гарагт ажлаа хийж эхлүүлнэ. Мэдээж, ажил, баяр хөөрийг ялган салгах хэрэгтэй шүү дээ” гэв.
“АНУ-д өөрт нь асуудал байна. Тус улс дэд бүтэц болон ард түмэндээ хөрөнгө оруулалт хийхийн оронд дайн байлдаанд хэдэн их наяд доллар зарцуулж байна” гэж Хятадын “Alibaba” группыг үүсгэн байгуулагч Жек Ма хэллээ. Дотоодын үйлдвэрлэгчдээ хамгаалахын тулд Хятадын бараа бүтээгдэхүүнд импортын татвар шинээр ногдуулна гэж АНУ-ын шинээр сонгогдсон Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгдсэнтэй холбогдуулан дэлхийн хамгийн том онлайн худалдааны компаниудын нэг болох “Alibaba”-г үүсгэн байгуулагч хэлэхдээ “АНУ бурууг бусдаас, Хятадаас биш өөрөөсөө хайх хэрэгтэй” гэжээ.
Ма хэлэхдээ “танай залуучуудын ажлын байрыг бусад улс орон хулгайлаагүй. Алдааг өөрөөсөө хайх хэрэгтэй. Мөнгөө зохих зүйлд нь зөв зарцуул” гэсэн байна.
Өнгөрсөн 30 жилийн хугацаанд АНУ гадаад орнуудад болсон дайнд 14 их наяд доллар зарцуулжээ.
“Монголын нэг өдөр” тойм булангаа хүлээн авсан танд баярлалаа. Амралтын өдрөө ая тухтай сайхан өнгөрүүлээрэй.