8o
Улаанбаатар хот
mobile menu

Уран дархчуудын анхдугаар уралдаан ирэх сард болно

2017-01-21 13:45:00

Монголын гоёл чимэглэлийн уран дархчуудын анхдугаар уралдааныг Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг, Щвейцарийн хөгжлийн агентлаг хамтран зохион байгуулах гэж байна.

“Уламжлалаар ирээдүйг гоёхуй” сэдвийн хүрээнд болох энэхүү уралдаанд уран дархчууд алт, мөнгийг дангаар нь эсвэл хослуулан ашигласан гоёлын бөгж, ээмэг, зүүлт урлаж өрсөлдөх юм. Гоёл чимэглэлийн уран дархчуудын улсын анхдугаар уралдааны бүртгэл хоёрдугаар сарын 10 хүртэл үргэлжлэх бөгөөд гуравдугаар сарын 15-ны дотор бүтээлүүдийг хүлээн авч шилдгүүдийг шалгаруулан монгол дархны ур ухааны гайхамшиг болсон бүтээлүүдийг нийтэд танилцуулан сурталчлах юм байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
зочин
Алтаар ингэж эмээл гоёх чинь хүнддэх юм биш үү? мөнгөөр хийвэл гоё юм биш үү???
2017/01/23 202.179.29.160