8o
Улаанбаатар хот
mobile menu

Өмнөд Солонгосын Соёлын сайдыг баривчилжээ

2017-01-21 13:01:16

Засгийн газрыг шүүмжилсэн соёл, урлагийн салбарын нэр бүхий хүмүүсийг хар жагсаалтад оруулж, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхэнд нь халдсан гэх үндэслэлээр Өмнөд Солонгосын Соёлын сайд Чо Юүн-суныг өнөөдөр өглөө саатуулан баривчилжээ.  Мөн Чо овогтоос гадна Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан Ким Ки-чүнийг мөн энэ хэрэгт холбогдуулан баривчлан саатуулахаар болсон байна.

Ерөнхийлөгч Пак Гын Хэ болон түүний дотны найз гэгдэх Чой Сун-шил нарын хэргийг шалгаж буй тусгай мөрдөн шалгах хэсгээс Чо болон Ким овогтыг баривчлан саатуулах хүсэлтээ өнгөрсөн лхагва гаригт  шүүхэд хүргүүлжээ. 

Чо Юүн-сун, Ким Ки-чүн нарын удирдлагаар гаргасан гэх хар жагсаалтад 10 мянга гаруй хүний нэр багтсан аж. Тэдний дунд олон улсын шагналт, зохиолч Хан Кан, Канны кино наадмаас шагнал хүртэж байсан найруулагч Пак Чан-вук тэргүүтнүүд багтжээ. Энэ хориг жагсаалтыг гаргахад ерөнхийлөгч Пак оролцсон эсэхийг мөрдөн байцаагчид шалгаж эхэлсэн байна.

Chuhal.mn

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
зочин
Юу вэ энэ өмнөдийнхөн, Ази дахь ардчиллын гол багана болсон улс биш билүү
2017/01/22 203.91.119.100