8o
Улаанбаатар хот
mobile menu

Папуа Шинэ Гвинейд асар хүчтэй газар хөдлөлт боллоо

2017-01-23 09:47:00

Папуа Шинэ Гвиней улсын Бугевиль арлын баруун хэсэгт өнөөдөр 8.0 магнитудын газар хөдлөлт болсныг АНУ-ын геологийн судалгааны газраас мэдээллээ. Хүчтэй газар хөдлөлтийн улмаас далайн эрэг дагуух улсуудад өргөн хүрээтэй хөнөөлт цунамийн давалгаа үүсч болохыг Номхон далайн цунамигаас сэрэмжлүүлэх төвөөс анхааруулж байна.

Газар хөдлөлтөөс гурван цагийн дараа Папуа Шинэ Гвиней, Соломоны арлууд, Науру, Понпей, Косрей, Вануату, Чук, Индонезийн эрэг дагуу цунамийн давалгаа ирэхийг сэрэмжлүүлжээ. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл