8o
Улаанбаатар хот
mobile menu

Хар салхи дэгдэж, 16 хүн амь насаа алдлаа

2017-01-23 10:46:01

АНУ-ын өмнөд хэсгийн Миссисипи мужийг өнгөрсөн амралтын өдөр хар салхи дайран өнгөрсөн талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ. Уг гэнэтийн байгалийн гамшгийн уршгаар 16 хүн амиа алдсан хэмээн албаныхан өгүүлэв.

Хар салхины улмаас олон зуун иргэн орон гэргүй болж, түр хорогдох байруудад хоноглож буй гэнэ. Мөн аврах албаныхан гамшгийн бүсэд амьдарч буй 200 гаруй иргэнийг яаралтай нүүлгэн шилжүүлжээ. Хар салхитай зэрэгцэн их хэмжээний аадар бороо орсон байна.

“Уг хар салхи Флорида мужийн хойд хэсгийг чиглэн явж буй” тухай Үндэсний цаг уурын хүрээлэнгээс мэдээллээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл