8o
Улаанбаатар хот
mobile menu

"Samsung Galaxy Note 7" дэлбэрсэн нь эвдрэлтэй баттерейнаас үүдэлтэй

2017-01-23 12:09:00

Samsung Galaxy Note 7 дэлбэрсэн хэд хэдэн тохиолдол гарсан нь гар утасны техник хангамж болон програм хангамжтай огт хамаагүй, харин эвдрэлтэй баттерейнаас үүдсэн гэж “Samsung Electronics” мэдэгдлээ.

Тус компанийн удирдлага өнөөдөр /2017.01.23/ хэвлэлийн бага хурал зохион байгуулж, ухаалаг утас дэлбэрсэн шалтгааныг олон нийтэд албан ёсоор тайлбар хийв.

Шалтгааныг тодорхойлохоор“Samsung”-ийн 700 гаруй судалгааны ажилтан, инженер 200 мянган ширхэг ухаалаг утас, 30 мянган ширхэг баттерейнд туршилт хийж, нарийвчлан шалгажээ.

“Манай компанийн өөрсдийн явуулсан шалгалт, мөрдөлтөөс гадна хөндлөнгийн гурван байгууллагын шинжээчдийн дүгнэлтээр Note 7 ухаалаг утасны шатаж, дэлбэрсэн шалтгаан нь баттерейтай холбоотой болохыг тогтоолоо” гэж “Samsung”-ийн мэдэгдэлд дурджээ.

“Samsung”-ийн смартфоны салбар хариуцсан захирал Ко Дун-жин Note 7 утсыг зах зээлээс эргүүлэн татах хэмжээнд асуудал гарсанд дахин уучлал хүсч, нийтийн хэрэглэгчдийн итгэлийг дахин олж авахын тулд хичээж ажиллахаа илэрхийлсэн байна.

Аюулгүй байдлын улмаас“Samsung” өнгөрсөн оны наймдугаар сард Note 7 смартфоны үйлдвэрлэлийг бүрмөсөн зогсоож, хэдэн сая смартфоныг зах зээлээс эргүүлэн татсан билээ.  Улмаар тус компани 5,3 тэрбум ам.долларын хохирол амссан байна.

Note 7 смартфон шатаж, дэлбэрсэн анхны тохиолдол 2016 оны наймдугаар сард гарсан юм. Агаарын тээвэр, нисэх хүчний компаниуд онгоцонд ижил төрлийн смартфон хэрэглэх, цэнэглэхийг бүрмөсөн хориглож байв.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл