8o
Улаанбаатар хот
mobile menu

Гайхамшгийг олж үзнэ

2017-01-23 12:59:54

“Цагаан хэрэм” кино бол онцгой кино юм. Алив бүтээлийг хийж туурвисан уран чадвар гэдэг бол эхний гайхамшиг. Энэ нь үзэгчийг, таашаагчийг шууд өөртөө татах бөгөөд, анхлан урамшиж, талархан хүлээн авч байгаа долгионыг бүхий л цаг үедээ лавшруулсаар өндөрлүүлж чадах тийм тод таталцлыг бий болгож чадагч “Цагаан хэрэм”-д нэгэнт оршжээ. Хятадын кино урлаг бол хэрэг дээрээ Жан И Мо л юм шиг санагдах нь бий. Түүний ”Жү Доу”, “Улаан дэнлүүг өргө”, “Тосгоны багш” тэргүүтэй нэн сайхан кино олон. Кино бүрт нь ханасан ур чадвар, гүйцэтгэлийн дутуугүй төвшин бэлхнээ нотлогддог. “IMAX” кино театраар толилуулагдаж, үзэгчдийг сорондож буй “Цагаан хэрэм” ч найруулагчаа дахиад л тунхаглаж байна.

“Цагаан хэрэм” кино бол хүн төрөлхтний бүтээсэн аугаа гайхамшигуудын нэгэн болох эл хэрмийн шинэ домгийг бүтээж байна. Энэ хэрэм булаан эзлэлтийн эсрэг, гэхдээ шуналын булаан эзлэлт, ховдоглол түрэмгийллийн эсрэг бүтээгдсэн гэдгийг илэрхийлсэн байна. Ямарваа шунал гэдэг үргэлж хэрэм хязгаарыг давж, нэвтэлж, устгаж байдгийг илэрхийлсэн бүтээл. Шунал тачаалын үржигдэхүүн, өдөөгч нэн аймшигт бирд мангас байдгийг өгүүлсэн туурвил. Энэ л гай зовлон, гуниг түйтгэрийг авчирдгийг үзүүлсэн урлаг.

“Цагаан хэрэм” кино бол оюун ухаан, итгэл үнэмшил, зарчмын үнэ цэн шунал хорлолын эсрэг хэрэм гэдгийг хэмжүүрлэсэн кино. Цагаан хэрэм хэмээх энэ аугаа байгууламж нь оньсон, хөшүүргэт, ер хүний бүтээж чадсан аливаа дэвшилтэт техник технологийн бүхий л ололтыг шингээсэн байгууламж, бүр тэнгэрийг хөлгийг ч, үүнийг бүтээгч нь бид гэж найруулагч үндэстнийхээ нэр нүүрийг дээш “шиджээ”. Үндэстний хүчирхэг байхуй нь ийм цартай, ийм түүхтэй гэж урнаар харагдуулдаг бөгөөд үүнийг нь ч үндэстний найруулагч дэлхийд тунхаглаж байна.

“Цагаан хэрэм” кино бол оюун санаа муу муухайг дийлдгийг үзүүлжээ. Гэхдээ хамтын хүч, оюун санаа, эв нэгдлийн хүч нь сайн сайханд хүргэдгийг харуулжээ. Энэ нь том агуулгаараа дэлхий ертөнцийнхөн нийт олноор нэгдмэл байж, нэгэндээ тустайгаар нэг дэлхийд оршиж ирсэн, хойшид ч тийм байхуй нь өлзийтэйг номлосоныг төвөггүй ойлгуулах.

“Цагаан хэрэм”-с эмх цэгц, зохион байгуулалтын гайхамшгийг олж үзнэ. Нэгэн амьсгаа, нэгэн дуу чимээ, нэгэн уриагаар хориглолтын дэгийг хураасан тэр өндөр түвшний цэргийн зохион байгуулалтыг үзээд зөвшөөрнө. Хувцас дэглэл гойд. Нэн яруу өнгө, эр зориг, итгэл үнэмшил чинад дэглэлт бүхий хувцас чимэглэл нь киноны дүрүүдийг баатарлаг, эрмэг тодорхой болгожээ. Зураг авалт ер бусын. Яг дэргэдээс, гар дороос морьд тоос татуулан давхих, илд харших, сум шунгинах. Энэ бол мэдээж, ийм гайхамшигт театрыг бий болгож, гайхамшигт урлагаар монголчууддаа үйлчилж байгаа “IMAX” хамт олны гавьяа.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
аф
Шунал тачаалын үржигдэхүүн, өдөөгч нэн аймшигт бирд мангас нь биднар юм байналдаа
2017/01/23 124.158.78.79
lllllllll
hudlaa kinogoor yadiin beeee
2017/01/23 202.179.23.82
Danzan
http://Cash4Visits.com/ref.php?refId=344939энэ линкээр нэвтэрч ороод Register now дарж бүртгүүлсэнээр 2$ таны дансанд орох ба цаашид таны линкээр зочилсон хүний тоогоор 0,5$ нэмэгдэж орох болно. Хамги
2017/01/23 202.21.106.126
Danzan
http://Cash4Visits.com/ref.php?refId=344939энэ линкээр нэвтэрч ороод Register now дарж бүртгүүлсэнээр 2$ таны дансанд орох ба цаашид таны линкээр зочилсон хүний тоогоор 0,5$ нэмэгдэж орох болно. Хамги
2017/01/23 202.21.106.126