-8o
Улаанбаатар хот
mobile menu

Доналд Трамп: Америкийг илүү гайхамшигтай болгоно

2017-01-24 09:00:00

АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд дөрвөн улс төрийн намаас нэр дэвшигчид дэвшиж, компанит ажлыг эхлүүлсэн билээ. Гэхдээ ерөнхийлөгчийн сонгуулийн өрсөлдөөн эрх баригч хоёр намын дунд ширүүхэн болж,  Ардчилсан намаас Хиллари Клинтон, Бүгд Найрамдах намаас Доналд Трамп нарын дунд явагдсан.Мөн энэхүү сонгуулийн үр дүн АНУ болон дэлхий нийтийн таамаглаж байсан үр дүнгээс тэс ондоо гарч, иргэдийн бухимдалыг төрүүлж байгаа билээ.

Тэгвэл АНУ-ын 45 дах ерөнхийлөгчөөр сонгогдсон Доналд Трамп өнөөдрөөс эхлэн өөрийн бодлогоо хэрэгжүүлэхээр ханцуй шамлан ороод байна. Бүгд Найрамдах намаас бүрдүүлсэн Доналд Трампын ажлын алба анхны хэрэгжүүлэх нэн шаардлагатай ажлаараагеополитикийн хувьд ашигтай байгаа улс орон, холбоодтой хамтран ажиллахаар зориж байна.

Доналд Трамп өөрийн твиттер хуудаснаа “Завгүй шинэ долоо хоног эхэллээ. Манай баг үндэсний аюулгүй байдалд анхаарч ажиллахаар зориж байна хэмээн бичжээ. Тэрээр ерөнхийлөгч болж үүрэгт ажлаа авсан эхний өдрөө томоохон хөдөлмөр эрхлэгчидтэй уулзаж, Израйлаас цагаач иргэд оруулах, Хойд Америктай хамтран чөлөөт худалдааы хэлэлцээр хийх гэрээнд гарын үсэг зурж, хэрэгжүүлэх эсэхээ шийднэ. Доналд Трамп Мексик болон Канадын худалдааны фактаас татгалзаж, АНУ-ын иргэдийн ажилчдын ажлын байрыг булааж буй байдалтай хатуу тэмцэхээ илэрхийлжээ.

АНУ хэвлэл мэдээллээр мэдээлж буйгаар Ази, Номхойн далайн орнуудтай хамтран ажиллаж, Барак Обамагийн гар хүрээгүй газарт хүрч ажиллана" хэмээн нийтэлжээ. Доналд Трамп “Өнгөрсөн долоо хоногт “Fox” ньюсд өгсөн ярилцлагадаа “Америк орны гайхамшигтай болгох олон ажлууд ирэх долоо хоногоос эхлэнэ” гэв.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment
Санал асуулга
Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулах нь зөв үү

Нийт санал өгсөн: 114