Гамби улсын Ерөнхийлөгч Яахи Жамме төрийн санд байсан 11 сая ам.долларыг хуу хамаад, хил даван зугтаж оджээ. Тэрбээр саяхан болсон Гамбийн Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөөгүйгээс гадна шинэ төрийн тэргүүн Адама Барроутой сөргөлдөөд байсан юм.
Яахи Жамме өнгөрсөн бямба гарагийн шөнө 22 жил төрийн эрхэнд байсан Гамби улсаасаа зугтан одсон ба хөрш зэргэлдээ Чад улс руу гарсан байж болзошгүй гэж хуулийнхан үзэж байна. Тэрбээр хэд хэдэн үнэтэй автомашин, үнэт эдлэл бүхий ачааг хөлөг онгоц дээр зөөвөрлөж, улмаар зугтжээ.
Гамбийн цэргүүд Жаммег саатуулж амжаагүй төдийгүй түүний цэргийн дэглэмийг түлхэн унагасан төвийн хүчний цэргүүд Гамбийн Банжул хотод цөмрөн орж ирсэн байна. Ингэснээр Жаммегийн эрх мэдэл дуусгавар болж, дарангуйлал нь нуран унасан талаар олон улсын хэвлэлүүд бичиж эхэлжээ.