8o
Улаанбаатар хот
mobile menu

МУГЖ Э.Амартүвшин Италийн алдартай театрт дуулав

2017-01-24 14:20:33

Өнгөрсөн онд Монгол улсын соёлын элчээр өргөмжлөгдсөн МУГЖ Э.Амартүвшин Италийн алдартай театрын тайзнаа дуулжээ. Тэрбээр  “Сан Карло” театрын удирдлагуудтай гэрээ байгуулж, энэ хүрээнд анхны тоглолтондоо оролцсон байна.  Э.Амартүвшин гавьяат Ж.Вердийн сонгодог бүтээл “Риголетто” дуурьт дуулж байгаа юм байна. Энэ талаараа  өөрийн цахим хуудаснаа  “Амьдралд минь тохиох бас нэгэн гайхалтай үдэш байлаа. Напеоли хотын алдарт “Сан Карло” дуурийн театрт “Риголетто” дуурийн эхний тоглолтдоо амжилттай дууллаа. Маш том даваа байлаа. Агуу удирдаач Нелло Сантитай дуулах хувь тохиолоо. Хамтран дуулсан гайхамшигтай дуучиддаа баярлалаа” хэмээн бичжээ. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл