-10o
Улаанбаатар хот
mobile menu

ОХУ-д жилд 14,000 эмэгтэй хүчирхийлэлд өртдөг

2017-01-25 09:00:00

Дэлхий дахинд гэр бүлийн хүчирхийллийн хэрэг ихээр гарах болж, ОУ болон дотоодын хууль эрх зүйн орчинд хуульчилан заалт оруулсан байдаг. Тэгвэл ОХУ-ын гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хуулинд ноцтой өөрчлөлт оруулах санал хэлэлцэж эхэлжээ.

Хэт хуучинсаг улс төрчдийн санаачилсан хуулийн өөрчлөлт батлагдвал эхнэр, хүүхдээ зодсон гэрийн эзэнд $500-аас бага хэмжээтэй торгууль ноогдуулж, 15 хоног баривчлах, эсвэл албадан хөдөлмөр хийлгэхээр болж байна. Мөн зөвхөн хохирогчийн яс хугарсан, тархи доргисон, эсвэл давтан үйлдсэн тохиолдолд гэмт хэрэгт тооцох юм. ОХУ-ын дотоод хэргийн яамны тоо баримтад өгүүлснээр Орост жил бүр 14,000 эмэгтэй буюу өдөрт 40 эмэгтэй нөхрийнхөө гарт амь үрэгддэг ажээ. Гэр бүлийн хүчирхийлэлд хэлмэгдэгсдийн тоо жилд 600,000 хүрдэг байна.

Human Rights Watch байгууллагын эксперт Юлия Горбунова “гэр бүлийн хүчирхийлэл аюултай хэмжээнд байгаа Орос улс ийм хуулийг баталбал арагшаа ухарсан хэрэг болно. Шинэ хууль хүчирхийлэгчдийн шийтгэлийг хөнгөлж, хохирогчдын амь насыг илүү их эрсдэлд хүргэхээр байна” гэжээ.

Хуулийн төсөл Думын эхний хэлэлцүүлгийг даваад байгаа ба Лхагва гарагт хоёр дахь хэлэлцүүлэгт орох юм. Маргаашийн хэлэлцүүлгээр дэмжигдвэл цаашаа ногоон гэрлээр дамжиж, ерөнхийлөгч Путины ширээн дээр батлагдахаар тавигдах юм.

Дөнгөж өнгөрсөн оны долдугаар сард Дум гэр бүлийнхнийхээ эсрэг үйлдсэн хүчирхийллийг гэмт хэрэгт тооцох хуулийн өөрчлөлт оруулаад байжээ. Гэвч Оросын Үнэн алдартны Сүм хийд, үндсэрхэг үзэлтэй улс төрчид хүчтэй эсэргүүцсэний дүнд гэр дотрох харгислалыг гэмт хэрэгт тооцохгүй болгох санаачилга гарсан нь энэ юм.

Орост ажилладаг цорын ганц гэр бүлийн хүчирхийллийн эсрэг зөвлөгөө өгдөг утас болох Анна Центрийн гаргасан тоогоор болОрос эмэгтэй бүрийн гуравны нэг нь ямар нэг хэмжээгээр зодуулдаг, нийт хэргийн 40 хувь нь гэр оронд нь үйлдэгддэг гэнэ.

Эх сурвалж: Independent 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment