Ерөнхийлөгч Доналд Трамп Мексикийн хилийн дагуу хана босгох ажлыг эхлүүлэхээр зэхэж байгаа талаар “Цагаан Ордон” дах албаныхан мэдээлж байна хэмээн "Нью-Йорк Таймс" сонинд лхагва гарагт хэвлэн бичжээ Мөн түүнчлэн Доналд Трамп терроризмтэй тэмцэх чухал алхам эхлүүлж, Сири болон бусад террорист үйл явдал болж байгаа газруудаас дүрвэж буй иргэдийг АНУ руу оруулахгүй байх бодлогыг хэрэгжүүлж эхэллээ.
Тэрээр энэхүү хэрэгжүүлж буй алхамаа АНУ-ын үндэсний аюулгүй байдалд чухал нөлөө үзүүлж, хууль бус цагаачлалтай тэмцэхэд чухал алхам боллоо хэмээн тодорхойлсон байна.
Доналд Трамп ажлаа хүлээн аваад дөрөв хонож байгаа бөгөөд өөрийн ерөнхийлөгчийн мөрийн хөтөлбөрт тусгасан ихэнхи ажлаа хийж, эхлүүллээ. Тухайлбал ТРР хэлэлцээрээс гарах асуудалыг шийдэж, Мексикийн дагуу хана босгох, үр хөндөлтийг таслан зогсоох, терроризмтэй тэмцэх чухал бодлого, шийдвэрийг авч хэрэгжүүлээд байна. chuhal.mn
Эх сурвалж: "Нью-Йорк Таймс"