Далай лам өнгөрсөн арваннэгдүгээр сард Монголд айлчилсан нь Бээжингийн дургүйцлийг хүргэсэн билээ. Тус айлчлалын дараа БНХАУ монголын Засгийн газрын хэд хэдэн айлчлалыг цуцлаж багагүй эсэргүүцсэн. 2006 онд Далай лам Монгол Улсад айлчилсныг эсэргүүцэн Бээжингийн зүгээс галт тэрэг, онгоцны нислэгийг зогсоож байсан юм. Харин энэ удаад манай Засгийн газар Далай ламын монголд дахин урихгүй гэсэн амлалт өгсөнөөр энэ асуудал намжиж байгаа бололтой. Саяхан БНХАУ “Монгол Улс Далай ламыг дахин урьж залахгүй гэсэн амлалтдаа хүрнэ гэдэгт найдаж байна” хэмээн өнгөрсөн мягмар гаригт мэдэгдсэн байна.
Тодруулбал, Өнгөрсөн мягмар гаригт Хятад улсын Гадаад харилцааны сайд Ван И утсаар ярихдаа Монгол Улсын Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргилд хандан “Далай ламын "гэнэтийн нууц" айлчлал Хятад-Монголын харилцаанд сөргөөр нөлөөлсөн. Монгол Улс энэ айлчлалын сөрөг нөлөөллөөс сургамж авсан гэдэгт найдаж байна” гэж ярьсан тухай онцолжээ. Мөн сайд Ван хэлэхдээ “Монгол Улс Далай ламыг дахин урихгүй гэсэн амлалтдаа хүрнэ хэмээн би найдаж байна” гэсэн аж. Улмаар Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил хэлэхдээ “Далай ламын айлчлал хоёр улс хоорондын харилцаанд сөргөөр нөлөөлсөнд харамсч байна” гэжээ.
Эх сурвалж: Ройтерс