8o
Улаанбаатар хот
mobile menu

"Дэлхий сүйрэхэд" 2 минут 30 секунд үлдээд байгааг эрдэмтэд зарласан байна

2017-01-27 10:30:00

“Дэлхийн Сүйрлийн Цаг”-ийг жил бүр зарладаг бөгөөд энэ удаад дэлхий сүйрэхэд 2 минут 30 секунд үлдээд байгааг эрдэмтэд зарласан байна. Өнгөрсөн жил тэд сүйрэлд 3 минут үлдээд байгааг зарласан бол энэ жил 30 секундээр богиносож 2 минут 30 секунд болгосон байна. Энэ нь дэлхий сүйрэх цаг минут 30 секунтээр багассан гэсэн үг. Цаг хугацаа багассан нь улс орнуудын цөмийн зэвсгийн өрсөлдөөн, цаг уурын өөрчлөлт, Дональд Трампын сонгогдсон нь гол буруутай гэж дүгнэсэн байна.

Сүйрлийн цаг 1953 онд сүйрэлд хамгийн богино хугацаа үлдсэнийг зааж байсан нь 2 минут байв. Тэр үед АНУ, ЗХУ улсууд хоёул устөрөгчийн бөмбөг туршиж байжээ. Харин 1991 онд 17 минут болж хойшилсон нь Хүйтэн дайны үе дуусч байсантай холбоотой юм.

Эх сурвалж: Japan Times

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл