-7o
Улаанбаатар хот
mobile menu

Доналд Трамп Исламчуудтай дайн зарлаж эхэллээ

2017-01-30 08:58:00

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп тушаалаа танилцуулж байна Баасан гарагт АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп цагаачлалын асуудлаар гаргасан шийдвэрээ танилцуулжээ.

Энэ шийдвэрээр АНУ нь Сирийн дүрвэгчдийг тодорхойгүй хугацаагаар хүлээж авахаа зогсоож байна. Мөн исламийн хэт үзэлтнүүдийн голомт гэгддэг Иран, Ирак, Ливи, Сомали, Судан, Иемен улсуудын иргэдэд 90 хоногийн хугацаанд ямар ч виз олгохгүй болжээ. Трампын тушаалаар 2017 онд АНУ-ын дэлхийн нийт улс орнуудаас хүлээж авах цагаачдын тоог 50,000-аар хязгаарлалаа.

2016 онд энэ хэмжээ 117,000 орчим байсан гэсэн тоо бий.Харин Сирийн загалмайн шашинтан цөөнхийг зөвхөн энэ хоригийн гадна үлдээж байгаагаа Трамп хэлжээ.

Пентагонд зочлох үеэрээ Трамп гаргасан шийдвэрээ танилцуулахдаа “Би Исламын радикал террористуудыг АНУ-д нэвтрүүлэхгүй байх шинэ арга хэмжээ авч байна. Тэднийг энд байлгахыг хүсэхгүй” гэсэн байна.“Зөвхөн манай орныг хүндэлдэг, ард иргэдэд маань хайртай хүмүүсийг бид нэвтрүүлнэ” гэж Трамп хэлжээ.

Түүний шийдвэр хүн төрөлхтнийг шашнаар нь ялгаварлан гадуурхсан агуулгатай болсныг хэвлэлүүд, ажиглагчид шүүмжилж эхэлсэн байна.

 

Эх сурвалж: Independent

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Зочин
өмхий монголчуудыг хөөж явуул.
2017/01/30 202.9.42.205
  • Recent
  • Most Read
  • Most Comment
Санал асуулга
Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулах нь зөв үү

Нийт санал өгсөн: 142