8o
Улаанбаатар хот
mobile menu

Улаанбурхан өвчний өвчлөл дахин дэгдэж эхэллээ

2015-12-23 11:34:00

Сүүлийн үед улаанбурхан өвчний өвчлөл нэмэгдэх хандлагатай байна. Ялангуяа 11 сар хүртэлх насны хүүхдүүд, 15-25 хүртэлх насны сурагчид болон оюутнууд илүүтэй өвчилж байна хэмээн ХӨСҮТ-өөс мэдээллээ. Өвчилсөн сурагч, оюутнууд хичээл таслахгүйн тулд хичээлдээ явсаар өвчнөө хүндрүүлэх, бусдад халдаах, өвчилсөн нэгнээ эргэх явцдаа халдвар авч өвчлөх тохиолдол гарч байна. Улаанбурхнаар өвчилсөн сурагч, оюутнууд өвчний шинж тэмдэг илэрснээс хойш 14 хоног гэрийн нөхцөлд хэвтрийн дэглэм баримтлах, улаанбурхны хөнгөн хэлбэрийг өрхийн эмчийн хяналт, зөвлөмжөөр гэрээр эмчилж эдгэрүүлж болох аж. Иймээс бага насны хүүхдийг гадуур авч явахгүй, гэртээ дулаан байлгаж, асаргаа сувилгааг сайжруулах, халуурах, нус гоожих, нүд улайж нуухтах, арьсан дээр жижиг гүвдүүт тууралт гарах зэрэг шинж тэмдэг илэрвэл харьяа Өрхийн эмчдээ хандаж үзүүлэхийг ХӨСҮТ-өөс анхааруулж байна.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл