8o
Улаанбаатар хот
mobile menu

Бээжинд “Цагаан сар”-ын өдрүүдээр утаа оргил цэгтээ хүрч “рекорд” эвджээ 

2017-01-30 12:24:00

Өнгөрөгч амралтын өдрүүдэд БНХАУ “Цагаан сар”-ын баяраа тэмдэглэн өнгөрүүлсэн билээ.Баярын өдрүүдэд үйлдвэрийн утаа нэмэгдэж, хүнд металыг гал асаахад ашиглаж байсан талаар олон нийт бухаимдаж байна.

БНХАУ-ын Байгаль орчин хамгаалалын судлаачдын үзэж буйгаар баярын өдрүүдэд утаанд агуулагдах хорт бодисын хэмжээ хэвийн хэмжээнээс давсан хэмээн мэдэгджээ. 

Яамаас мэдээлж буйгаар агаарт тархсан РМ 2.5 хорт бодисын хэмжээ 547 микрограм куб метр хэмээн тодорхойлсон байна. Энэ бодисын хэмжээ Тиан Жин, Хэбэй мужид ижил байгаа талаар тооцоолон гаргажээ. 

Баярын өдрүүдээр жижиг, дунд үйлдвэрлэлийн бизнес эрхлэгчид үүд хаалгаа хааж, томоохон үйлдвэр эрхлэгчид бүтээгдэхүүн үйлдвэрлэлээ үргэлжлүүлж байжээ. Удирдлагууд агаарын чанарыг нэмэгдүүлэхээр шат дараатай арга хэмжээ авч байгаа ч тодорхой үр дүнд хүрэхгүй байгаад бухимдаж байна. 

Эх сурвалж: South China Morning Post 

 


 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment