8o
Улаанбаатар хот
mobile menu

900 сая иргэнийг үнэгүй интернетийн бүсэд холбоно

2017-01-31 12:58:11

Техник, технолгийн магнат болсон Фейсбүүк, Гүүгле нар хамтран 900 сая Энэтхэгийн тосгоны иргэдийг үнэгүй интернетийн бүсэд холбохоор ажиллаж байна. Энэтхэгийн засгийн газар уг төсөлт ажлыг “Дижитал Тосгон” хэмээн нэрийдсэн бөгөөд 1050 тосгоныг үнэгүй интернетийн бүсэд шилжүүлэхээр төлөвлөжээ. 

Нийт зургаан сарын хугацаанд хэрэгжиж төсөл нь тосгон бүрт цамхаг байгуулж, гар утсаараа интернетэд холбогдох нөхцөлөөр хангаж ажиллах бөгөөд интернетгүй 900 сая иргэдийг үнэгүй интернетийн бүсэд холбохоор ажиллаж байна. 

"Гүүгле" компани өөрийн үнэгүй интернетийн бүсийн холболтыг Энэтхэгийн 100 гаруй гал тэрэгийн буудалд байршуулсан аж. Энэхүү шинэ төсөлд Энэтхэгийн засгийн газар 62 сая ам доллар зарцуулана.

Энэтхэгийн электрон, мэдээллийн технолгийн сайд Аруна Сундараражан “Алслагдсан тосгон, жижиг хотуудыг үнэгүй интернетийн бүсэд холбох ажил нь хөдөөгийн хөгжлийг дэмжих чухал хэрэгсэл болж байгаа юм.Ийм учраас тухайн бүс нутгийн эрүүл мэнд, боловсролын системд онцгой ач холбогдол бүхий үйл явдал боллоо” гэв. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл