8o
Улаанбаатар хот
mobile menu

Доналд Трампын ажлыг Барак Обама ингэж дүгнэв

2017-02-01 09:05:19

44 дэх АНУ-ын Ерөнхийлөгч асан Барак Обама даваа гарагт гаргасан мэдэгдэлдээ Ерөнхийлөгч Доналд Трампын цагаачид болон дүрвэгсэдтэй холбоотой гаргасан зарлигийг буруушааж, онгоцны буудлууд дээр жагсаж байгаа иргэдийг дэмжиж байгаагаа илэрхийллээ.

Барак Обамагийн хэвлэлийн төлөөлөгч Кэвин Льюис, “Ерөнхийлөгч хувь хүнийг сүсэг бишрэл, шашин шүтлэгээр нь ялгаварлахтай санал нийлдэггүй.” хэмээн бичсэн байна.Түүний бичсэнээр Барак Обама Трампын зарлигийг эсэргүүцэн жагсах нь зөв гэж үзэж байгаа гэнэ.

Энэ нь Ерөнхийлөгч асан Барак Обамагийн  Цагаан ордноос явснаасаа хойш гаргасан анхны мэдэгдэл юм. 10 хоногийн өмнө Ерөнхийлөгчийн албан тушаалаа Доналд Трампад шилжүүлсэн Барак Обама албан тушаалаасаа буусан Ерөнхийлөгч шинээр томилогдсон Ерөнхийлөгчийг шүүмжилдэггүй Цагаан ордны бичигдээгүй хуулийг ийнхүү зөрчиж байгаа юм.

Өмнөх Ерөнхийлөгч нар шинээр томилогдсон Ерөнхийлөгчийн ажилд оролцож, шүүмжлэхээс зайлсхийдэг ба Обамаг найман жил төрийн эрхэнд байхад Ерөнхийлөгч асан Жорж Буш түүний улс төрд явуулж буй бодлогын талаар нэг ч үг хэлж байгаагүй юм.

Ерөнхийлөгч Трамп тодорхой хугацаагаар Иран, Ирак, Сири, Судан, Ливи, Йемен, Сомали зэрэг долоон улсын иргэдийг болон Сирийн дүрвэгсдийг АНУ-ын нутаг дэвсгэрт орохыг хориглоод байгаа билээ. Барак Обама 2011 онд Иракийн хоёр дүрвэгч тэсрэх бөмбөг хийх үйл ажиллагаанд холбогдсоны улмаас Иракийн дүрвэгсдийг Америкт орохыг зургаан сараар хориглосон зарлиг гаргаж байв. 

Эх сурвалж:Cnn 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
zail
teneg har yag unendee pop gar l daa
2017/02/01 202.126.91.177
zochin
muu har gulug uuriinhuuruu setgeh yum daa kkkk
2017/02/01 202.179.24.139