7o
Улаанбаатар хот
mobile menu

Н.Золжаргал: Энэ бол Монгол Улсын эдийн засагт хэрэгтэй тогтолцоо Ц.Нямдорж гуай

2015-12-23 14:20:00

УИХ дахь Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Орон сууцны 8 хувийн хүүтэй зээлийн талаар Санхүүгийн зохицуулах хороо, Монгол банкны мэдээллийг сонслоо. Мэдээлэлтэй холбоотойгоор байнгын хорооны гишүүд саналаа хэлсэн юм.. Тус хуралдаан нэлээд маргаан мэтгэлзээнтэй, ширүүхэн болж өндөрлөв. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Нямдорж "Энэ найман хувийн хүүтэй зээл чинь байгаагүй зээл шд. 2013 оны ерөнхийлөгчийн сонгуулиар Н.Алтанхуяг, Н.Золжаргал хоёр гарын үсэг зурж энэ найман хувийн зээлийн асуудлыг гаргаж ирээд баахан хүнийг банкинд очерлуулж байж гарч ирсэн шд. Одоо та нар яаж буцаах арга чаргаа хайгаад л алингаа алдаад явж байна шүү дээ" гэсэн зүйлийг ярьж байв. Мөн Ц.Нямдорж гишүүн 8 хувийн зээл хэнд ч хэрэггүй гэж хэллээ. Харин үүний хариуд УИХ-ын гишүүн  Н.Батбаяр "Сая Ц.Нямдорж гишүүн хэллээ. Найман хувийн зээл хэнд ч хэрэггүй гэж. Удаа дараа УИХ-д сонгогдож байсан, МАН-ын нөлөө бүхий гишүүн хүн ингэж хэлж байгаад харамсч байна. Нийгэм найман хувийн зээл урагшлахыг хүлээж байна. Энийг зогсоох шийдвэрийг Үндсэн хуулийн цэц гаргасан. Захиалагч нь МАН, Ц.Нямдорж гэдэг нь тодорлоо. 2013 оны сонгуулиар найман хувийн зээлийг яриад АН гараад ирсэн болохоор 2016 оны сонгуульд энэ чигээрээ сонгогдох нь гэж атгаг санаагаар үүнийг зогсоох гэж хийсэн гэдгээ хэллээ. Та бол яах вэ элдэв янзын улсуудаас янз янзын аргаар байраа авчихдаг хүн. Тань шиг байр авчихаж чадахгүй хүн найман хувийн зээлд хамрагддаг юм" хэмээн ширүүхэн үг шидэлцэж байв.  

Энэ талаар  Орон сууцны 8 хувийн хүүтэй зээлийн талаар Монгол банкны Ерөнхийлөгч Н.Золжаргалаас тодруулаа. 

-Эдийн Засгийн байнгын хорооны хэлэлцүүлэг нэлээд ширүүхэн боллоо. Зарим гишүүд хэтэрхий улс төржүүлж байгаа харагдаж байна?

-Эдийн Засгийн байнгын хорооны хэлэлцүүлэг дээр ийм чухал асуудлаар мэдээлэл ярьж байхад Засгийн газрын гишүүн нь 8 хувь моргажийн зээл, 10 хувиа холиод, Засгийн газрын баталгааг Монгол банкны баталгаатай холиод ярихаар бухимдаж байна. Зарим нэг гишүүд үүнийг цэвэр улс төрийн өнцөгөөс харж  байна. Тэр 8000 иргэнээс хэнээс ч улс төрийн байр суурийг асуухгүйгээр моргажийн зээл очсон. Өшөө зээлд хамрагдах гээд хүлээж байгаа зөндөө хүн байна.  8 хувийн урьдчилгаатай зээлийг  сард 1300 өрх  зарим сард 3000 өрх авсан байна. Үүнийг тооцоод үзэхээр 160 мянган хүн моргажийн зээлээ төлөхөөр өглөө болгон ажилдаа явж байна. Өнөөдөр З.Баянсэлэнгэ гишүүн нэг банктай ярьж байгаа санамж бичгээ л яриад байх юм. Тэр санамж бичиг нь хууль эрх зүйн зохицуулалт мөн үү. Энэ чинь цаана өмч хөрөнгийн барьцаа нь хөдөлдөг болсон учир нь байгаа. Тэр нь хөдөлж болдог юм шиг тайлбарлаад байна.

-Сая УИХ-ын гишүүн Ц.Нямдорж "Найман хувийн зээл гээд хоёр балай юм хийсэн шүү дээ чи Н.Золжаргал аа. Энэ найман хувийн зээлийн асуудал эргээд та нарт лай болж байгаа юм" гэж таныг нэлээд ширүүхэн хэллээ. Та үүнд ямар хариулт хэлэх вэ?

- Ипотекийн үйл ажиллагааны журам Монголбанкинд 2008 онд батлагдсан юм. УИХ-аас энэ хуулийг 2009 онд гаргасан байдаг юм. 2012 онд гэнэт эхэлчихсэн юм биш. 2012 онд Ардчилсан нам Н.Алтанхуяг сайд байхад бид нар сууж байгаад иргэддээ хүртээмжтэй 8 хувьтай  байлгая гээд л зориглоод л хөдөлсөн. Тухайн үед инфляци өснө гэж муу зөгнөж  байсан бол өнөөдөр инфляци буугаад 3 хувь дээр ирсэн байна. Амжилттай хэрэгжсэн учраас өнөөдөр 80 мянга гаруй өрх орон сууцандаа орчихсон байна. Жилдээ 350 тэрбум төгрөг хуримтлагдаж байгаа юм. Энэ тогтолцоог зөв, буруу гэж ярих шаардлагагүй юм. Энэ бол Монгол Улсын эдийн засагт хэрэгтэй тогтолцоо Ц.Нямдорж гуай. 

-8 хувийн зээлээр хэчнээн айл өрх байртай болсон вэ?

-8000 иргэн зээлээр орсон. Дахиад цаана 200 мянган хүн орох гээд хүлээж байна. Ийм юмны барьцааны хөдөлгөөнийг зогсоочоод үгүй бид нар зогсоогүй гээд л байх юм. Бид нар Цэцэд маш ойлгомжтой дүгнэлт өгсөн. Монгол банк, Санхүүгийн зохицуулах хороо, Сангийн сайдтай сууж байгаад эрсдэл нь ийм шүү гээд. Дунд суудалданд нь өгсөн. Эхний шийдвэр гарсаны дараагаас байр сууриа маш тодорхой илэрхийлсэн. Эрсдэлтэй, болохгүй шүү гэдгээ хэлсэн. Хууль эрх зүйн мэдлэгтэй хүмүүсээс асуухад Цэц энэ асуудлыг яарч шийдвэрлэх ямар ч хэрэгцээ байгаагүй юм байна лээ. Өнөөдөр 8 хувийн моргажийн зээлийн 1 ч хүн авч чадахгүй байна. Яагаад гэвэл барьцаа хөрөнгө нь иргэний хуулиар зохицуулагддаг зүйл. Тэр барьцаа нь хөдөлдөг болгосон. Барьцаа өмч хөрөнгөтэй холбоотой 6 гаруй хөдөлгөөн байдаг. Хэрвээ хоёрыг зохицуулах гэж байгаад бүгдийг нь ялцан ш дээ. Магадгүй минийх хуулийн хэллэг сул байж магадгүй. Гэхдээ ийм л тайлбартай, ийм л үндэслэлтэй. 2008 оноос хэрэгжиж эхэлсэн моргажийн зээл хүнээр ярихад 7 настай болж байна. Алдаа оноо зөндөө  байгаа. Цааш ойлгомжтой тогтолцоогоор явмаар байна. Үүнийг засаад янзлаад явах хэрэгтэй. Үүнд улс төржөөд хэрүүлийн алим байж болмооргүй байна.

-Монгол банкны хувьд үргэлжлүүлэн олгох гарц юу байна вэ?

-Богино хугацаандаа өмчтэй холбоотой заалтуудаа өөрчлөх байх гэж найдаж байна. Энэ тэгэхдээ зөвхөн өнөөдөр л ярьж байгаа зүйл биш. Сарын өмнөөс л ярьж байсан. Монгол улсад хамгийн амжилттай явж байгаа хөтөлбөр. Монгол улсад хэрэгжүүлж эхэлсэн дундаж давхаргаа гэж харсан, хуримтлалыг бий болгосон хамгийн амжилттай тогтолцооны нэг нь энэ. Энэ хамгийн зөв тогтолцоо, үүнийхээ төлөө л явах ёстой. Би ийм шийдвэр гараагүй гэж цэцийн гишүүн хэлсэн байсан.  Мэдээж та тийм шийдвэр гараагүй. Барьцаа хөрөнгийг байхгүй болгосон. Харин одоо бид нар үр дагаврыг нь яриад байна. Үр дагавар нь тухайн зээлийг эрсдэлтэй болгосон.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
МАД
НЯМКА БУДААЧ БУДААЧ ГЭХЭЭР САХЛАА БУДАВ ГЭГЧ БОЛЖ БАЙНА БИТГИЙ ХУДЛАА ШУДАРГА ДҮР ЭСГЭЭД БАЙ ТА ҮНЭХЭЭР ЗӨНӨЖ БАЙНА
2015/12/24 103.17.108.42
ганаа
8 хувийн зээл гарснаар байрны үнэ 1 дахин өссөн гэдгийг монголчууд мэддэг байлгүй дээ, Нямдоржын хэлдэг үнэн, Энэ 8 хувийн зээл бол цэвэр луйвар
2015/12/24 103.17.108.42
bat
Nyamdorj guai uneheer toriin har hun monoos mon.Iim humuus mongoliin tord olon baigaasai.
2015/12/23 103.17.108.42
зочин
8 хувийн зээл хэрэгжсэнээр байрны үнэ 2013 онд мкв нь 1500000,0 төг-өөс 2500000,0 төг болтолоо өссөнийг битгий мартаарай. 8 хувийн зээл бол эрэлтийг механикаар өсгөсөн цэвэр луйвар. Өнөөдөр хямрал болоход бүгдээрээ байраа буцааж өгөх дээрээ тулаад байгаа
2015/12/23 103.17.108.42
Nyamkagiin zuv
tsaad utgaaraa ene zoljargal gej dalchigar 8% bolgoloo geed bairnii uniig 2 dahin usgusun gar l daa ta nar huu n baga yum shig bolovch 2 dahin unetei bair lizingiin huutei n tulj bn
2015/12/23 103.17.108.42
NYMDORJ GUAI BOLJ UZEE YDUU BIDEND BGAA BOLOMJ SHUU DEE OCHNOON ORX BAIRTAI BOLOOSHDEEEE
2015/12/23 103.17.108.42
  • Recent
  • Most Read
  • Most Comment