12o
Улаанбаатар хот
mobile menu

Дэлхийн хамгийн өндөр настай заан таалал төгсчээ

2017-02-01 12:31:00

Дэлхийн хамгийн урт настай, хөгшин заан Индира таалал төгсчээ. Тэрээр нэгдүгээр сард биеийн байдал нь муудаж, хоолондоо дуршилгүй болсон талаар албаны эх сурвалжууд мэдээлж байна.

Индира нь хүний насаар тооцвол90 настай бөгөөд дунджаар заан 70 жил насалдаг байна. Мөн 2003 онд Тайваний амьтны хүрээлэнд 86 настай Лин Ван заан таалал төгсөж байсан нь энэ үедээ хамгийн урт бөгөөд өндөр настай заан байжээ.

Индирагийн биеийн байдлыг хянаж байсан эмч Виня“Дунджаар заан 60-65 жил амьдардаг. Харин Индира 90 жил амьдарчээ. Тэрээр 15 жилийн өмнө нэг нүднийхээ харааг алдсан. Түүнийг 1968 онд ойд авчирч, зэрлэг ангаас аварч байсан" хэмээн BBC-д мэдээлжээ.  

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment