8o
Улаанбаатар хот
mobile menu

Тойм: “Токио-2020” олимпийн ахлах дасгалжуулагчдын нэрс тодорч, Монгол Улс ёс зүйн хувьд аялахад тохиромжтой орноор шалгарсан өдөр

2017-02-01 18:50:00

Хүний амьдралын аз жаргал хаана байдаг юм бол. Хаана  байгааг мэдэхгүй хэрнээ тэр аз жаргалыг бүгд л хүлээдэг. Аз жаргалын төлөө тэмүүлж амьдардаг. Энэ ертөнц тэр чигээрээ л аз жаргалын эрэл. Аз жаргалыг хайж амьдарч байгаа түм, буман хүмүүсээр дүүрэн. Хүн зовлонгоо ярих мөртлөө аз жаргалтай байгаагаа барагтай бол анзаардаггүй. Тэгвэл таньд зөвлөхөд аз жаргалыг алсаас бүү хай, аз жаргал таны дэргэд байгаа шүү. 
Аз жаргал гэж юу вэ?
Хийж бүтээснээ эргэж хараад хоолой зангиран баярлах тэр агшинг
Хөдөө нутгийнхаа тал дээгүүр хөл нүцгэн таваргах тэр мөчийг
Хөдсөн дээлэнд хөрвөөчихөөд хөөстэй баананд суух тэр агшинг
Халуун янагийн дарс хормой дор буудах тэр хормыг аз жаргал гэнээ.
 Халуун ам бүлээрээ  бүгдээрээ хамтдаа амьдрах тэр амьдралыг
Хөнгөн хөгжмийн эгшигт гуниглан суухдаан ухаарсан тэр ухаарлыг
Хөөрхөн сайхныг хослуулан төрөөд дурлалын галд оч болон үсчихийг
Хосоор туулах амьдралд халж хөрсөн тэр сэтгэлийг ч аз жаргал гэнэ. Аз жаргалтай хүн бүрт зориулсан Монголын нэг өдөр тоймоо хүргэж гэж байна. Тойм мэдээлэлээ хүлээн авна уу.

Онцлох 30 баримт: Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль хэрхэн яаж хэрэгжих вэ

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хууль өнөөдрөөс мөрдөгдөж  эхэллээ. Тус хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох хуулийн төслүүдийг өнгөрсөн арванхоёрдугаар сарын 22-ны өдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар баталсан байдаг. Ингээд өнөөдрөөс эхлэн хэрэгжиж эхлэж байгаа  Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулийн онцлох 30 баримтыг хүргэж байна. 

 Хуулийн үйлчлэлд хамаарах этгээд

Баримт 1. Энэ хуулийн зохицуулалтад гэрлэлтээ цуцлуулсан эхнэр, нөхөр, хамтран амьдарч байсан, эсхүл хамтран амьдарч байгаагүй ч гэр бүлийн харилцаатай байсан, дундаасаа хүүхэдтэй этгээд нэгэн адил хамаарна.

Баримт 2. Эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд мөн хамаарна. 

Гэр бүлийн хүчирхийллийн хэлбэр

Баримт 3. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд  хүний амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан, эсхүл учруулж болзошгүй аливаа үйлдэл, эс үйлдэхүйг бие махбодын хүчирхийлэл гэнэ.

Баримт 4. Энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний хүсэл зоригийн эсрэг тодорхой үйлдэл хийх, эсхүл хийхгүй байхыг албадах, үл хайхрах, гүтгэх, мөрдөн мөшгих, заналхийлэх, бусадтай харилцахыг хязгаарлах, гутаан доромжлох болон бусад хэлбэрээр сэтгэл санааны шаналал үүсгэснийг сэтгэл санааны хүчирхийлэл гэнэ.

Баримт 5. Энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний цалин хөлс, тэтгэвэр, тэтгэмж, тэдгээртэй адилтгах орлого, хуваарьт болон дундын эд хөрөнгө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд халдах, орлого олох боломжийг нь хязгаарлах, шаардлагатай хэрэгцээг нь хясан боогдуулах, тэжээн тэтгэхээс зайлсхийх болон бусад хэлбэрээр эдийн засгийн хараат байдалд оруулсан, эсхүл эд хөрөнгийн хохирол учруулсныг эдийн засгийн хүчирхийлэл гэнэ. Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

Цэнхэр, ягаан тасалбарынхаа үнэ цэнийг мэдэрч амжсан уу

Иргэн та 1991-1994 оны хувьчлалаар тараасан цэнхэр, ягаан тасалбараа ямар үнэ цэнэтэй болохыг мэдэхгүй эсвэл тоохгүй, гээгдэж үрэгдсэнээс бүүр мартчихсан юм биш биз. Дээрх он жилүүдэд 250 мянган иргэн тасалбартай болжээ. Цэнхэр тасалбар нь өмч хувьчлалын үед 7000 төгрөгийн үнэ ханштай, үйлдвэрийн газар хувьчилж авах зориулалттай байв. Ягаан тасалбар нь 3000 төгрөгийн өртөгтэй, үйлчилгээ, худалдааны чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж байсан компаниудын хувьцааг худалдаж авах эрхтэй байжээ. Хөрөнгө оруулалтын эрхийн бичиг нь хувьцаа эзэмшсэнийг шууд батлахгүй ч, харин тогтоосон хугацаанд нь ашиглаж чадсан хүмүүс компаниудын хувьцааг худалдан авснаар өмч хувьчлалд амжилттай оролцсон байдаг.  Гэхдээ өнөөдөр олон зуун хүний  гар дээр цэнхэр, ягаан тасалбар нь байна. Зарим ч хаясан гээснээ ч мэдэхгүй ор тас мартчихсан аль нэг компанийн тодорхой хэмжээний хувьцаа, багагүй хэмжээний мөнгө хуримтлагдаад буйгаа мэдэхгүй байгаад гол учиг нь байгаа юм.  Одоогоор 8 тэрбум орчим төгрөг “Үнэт цаасны төлбөр тооцоо төвлөрсөн хадгаламж ийн төв” ТӨХХК-ийн дансанд хуримлагджээ.

Эхний алхам schcd.mn цахим хаягаар данстай эсэхээ шалгаарай

Ягаан цэнхэр тасалбартаа эсэхээ шалгахын тулд эхлээд Та данстай эсэхээ шалгах хэрэгтэй.  Тухайн үед та тасалбараа баталгаажуулсан бол данстай байна гэсэн үг. Данстай эсэхээ нотлохын тулд SCHCD.MN уруу нэвтэрнэ. Иргэн та “Эрдэнэставантолгой” хувьцаа эзэмшигч эсэхээ, Төвлөрсөн   хадгаламжид   данстай   эсэхээ   мэдэхийг   хүсвэл   энд   дарна   уу   гэсэн цонхийг нээнэ.  “Эрдэнэставантолгой” ХК-ийн хувьцаатай холбоотой   юм   биш   үү хэмээн хүмүүс ихэвчлэн эргэлздэг аж.   Тэгвэл   Монгол   Улсын   хөрөнгийн   зах   зээлийн   дансны бүртгэлийн систем нь нэг хүн нэг л данстай байхаар зохион байгуулагдсан байдаг. Тодруулбал, “Эрдэнэставантолгой”,   өмч   хувьчлалын   үеийн гэх зэрэг   бүхий   л хувьцаа таны цор ганц дансанд төвлөрөх учраас ямар ч асуудал үүсэхгүй гэсэн үг. Дээрх хаягаар ороод регистрийн дугаараараа шалгана. Мөн аль брокер дилерийн компанид данстай болон тухайн брокер дилерийн компанитай холбогдох утас, хаяг зэрэг мэдээллүүдээ авах боломжтой юм. Ингээд данстай брокер диллерийн компани дээрээ очиход танд хэрэгтэй анхан шатны бүх мэдээллийг өгнө. регистрийн дугаараа кирилл үсгээр бичээд хайхад “Иргэн Та Монгол Улсын Засгийн газраас олгосон “Эрдэнэставантолгойн” ХК-ийн 1072 хувьцаа эзэмшигчээр бүртгэгдсэн байна. Та төвлөрсөн хадгаламжид данс нээлгэсэн байна. Та дараахь брокер дилерийн компаниар үйлчлүүлнэ үү. ” эсвэл “Эрдэнэставантолгойн” ХК-ийн 1072 хувьцаа эзэмшигчээр бүртгэгдсэн байна. Та төвлөрсөн хадгаламжид данс нээлгээгүй байна. Хэрэв та данс нээлгэхийг хүсвэл schcd.mn  цахим хуудсыг ашиглан брокер дилерийн компаниудын мэдээллийг авч үйлчлүүлнэ үү” гэсэн  хоёр төрлийн мэдээлэл гарч ирнэ. Төвлөрсөн хадгаламжинд данс нээлгэсэн байна гэсэн өгүүлбэрийг нягтлан шалгах хэрэгтэй. Учир нь та зорьж очиж данс нээлгээгүй байхад данс гараад ирэхийг заавал шалгаарай. 1991-1994 онд тараасан цэнхэр ягаан тасалбараараа хувьцаа авсан байх магадлалтай юм байна.

Та ямар компанийн хичнээн хувьцаа эзэмшиж байгаагаа мэдмээр байна уу?

Цэнхэр тасалбар буюу Хөрөнгө оруулалтын эрхийн бичиг байгаа эсэх үрэгдэж алга болсноос үл хамааран иргэний үнэмлэхтэйгээ Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын чанх урд талд байрлалтай “Үнэт цаас төлбөр тооцоо төвлөрсөн хадгаламжийн төв” ТӨХХК-ийг зорих хэрэгтэй. Энэ төв нь Монгол Улсын хөрөнгийн зах зээлд оролцож байгаа бүх хөрөнгө оруулагчдын дансны мэдээллийг нэгтгээд хадгалж байдаг төлбөр тооцоо, хадгаламжийн байгууллага. Эндээс дансныхаа дэлгэрэнгүй хуулгыг авах эрхтэй. Ингэснээр 1995-2016 он хүртэлх  авсан, худалдсан хувьцаа, түүний ногдол ашиг зэрэг бүх мэдээлэл жагсаалтаар гарч ирнэ.  Энэ хуулгаа сайн нягтлах хэрэгтэй.  Тухайлбал, иргэн Батад “АПУ” ХК-ийн 1000 ширхэг хувьцаа байж. Гэтэл таны оролцоо, зөвшөөрөлгүйгээр 2000 оны аравдугаар сарын 20-нд зарчихсан байх тохиолдол гарч ирнэ. Тэгвэл Санхүүгийн зохицуулах хорооны Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах хэлтэст өргөдөл гаргаж шалгуулж нөхөн төлбөр авах эрх нээлттэй. Нөгөөтэйгүүр хувьцаа тань байгаа бол та зарж болно, хадгалж болно. Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

Хар тамхины хэрэгт холбогдож 12 давхараас унаж амиа алдсан залуу жүжигчин Б.Баатархүүгийн хүү байжээ

Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт орших  “Рояал Кэстл” хотхоны 103-р дугаар  байрны 13 давхраас 2017 оны 01 сарын 29-ний өдрийн 11:00 цагийн орчим 21 настай Б.Х гэх залуу унаж амиа алдсан талаар мэдээлэл хүргэсэн. Талийгаач олны танил эрхэмийн хүүхэд байсан  бөгөөд хэрэг гарах үед хар тамхи хэрэглэсэн байсан гэсэн мэдээлэл мөн гарсан. Бид энэ талаар баттай эх сурвалжаас тодруулахад “Эмоци продакшны жүжигчин Б.Баатархүүгийн хүү байсан. Талийгаач жүжигчин Б.Баатархүүгийн том хүү байсан” хэмээн хэллээ. 

Талийгаач “The Colors” хамтлагийн соль гитарчин бөгөөд  СУИС-ийн Радио телевизийн сургуульд суралцаж байсан байна. Тус хэрэг гарсан газар буюу  “Рояал Кэстл” хотхон буюу УИХ-ын гишүүн, сайд асан Х.Баттулгын хүүгийнх байсан байна.  Жүжигчин Б.Баатархүүгийн том хүү УИХ-ын гишүүн, сайд асан Х.Баттулгын том хүү найзууд байсан аж. Тус байранд  12 залуу байсан бөгөөд мансууруулах төрлийн бодис хэрэглэсэн байж болзошгүй байгаа аж. Учир нь цагдаагийн байгууллагынхан хэргийн газарт очиход мансууруулах төрлийн бодис хэрэглэсэн байж болзошгүй байсан аж. Хэргийн газарт байсан 11 залуугаас шээсний шинжилгээ авч мансууруулах бодис хэрэглэсэн эсэхийг нь шалгахаар болжээ. Хэрэв дээрх залуус мансууруулах бодис хэрэглэсэн нь тогтоогдох юм бол Эрүүгийн хуулийн 188,1, 192,3,4 192,2 192,1-д зааснаар Эрүүгийн хэрэг үүсгэн шалгах юм байна.

“Токио-2020” олимпийн наадамд шигшээ багийг удирдах ахлах дасгалжуулагчдын нэрс тодорлоо

Үндэсний шигшээ багийн гол төрлүүдийн сонгон шалгаруулалт дуусах тийшээ хандлаа. “Токио-2020” олимпийн наадамд бокс, чөлөөт, жүдо бөхийн Үндэсний шигшээ багийг удирдах дасгалжуулагч, ахлах дасгалжуулагчдын нэрс тодорлоо.

Сонгон шалгаруулалтад оролцогчид хэлний мэдлэг, компьютер, мэргэжлийн ур чадвар, спортын анагаах ухаан гэсэн дөрвөн үзүүлэлтээр шалгалт өгчээ.

Боксын шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар С.Батсүрэн, Жүдо бөхийн дасгалжуулагчаар О.Балжинням нар томилогджээ.Чөлөөт бөхийн сонгон шалгаруулалтад 11 дасгалжуулагч хамрагдсан байна.

Холбооноос хэлэлцээд, чөлөөт бөхийн Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар “Арслан” клубийн дасгалжуулагч Б.Баттулга, эрэгтэй шигшээ багийн дасгалжуулагчаар ОУХМ Б.Батзориг, эмэгтэй шигшээ багийн дасгалжуулагчаар “Хасу Мегастар” клубийн дасгалжуулагч Ц.Баярсайханы нэрийг ту тус өргөн мэдүүлжээ. Мөн залуучуудын шигшээ багийн дасгалжуулагчаар “Хангарьд” клубийн дасгалжуулагч Ө.Ууганбаярыг тодруулж, Спортын төрлийн үндэсний шигшээ багийн сонгон шалгаруулах орон тооны бус зөвлөлд хүргүүллээ.

 

Хятад руу зорчих иргэдийн анхааралд

 БНХАУ-д зорчих иргэдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд зориулан зөвлөмж мэдээлэл хүргэж байна. 
1. БНХАУ-ын Эрүүгийн хуулийн 341 дүгээр зүйлд зааснаар Улсын хамгаалалттай ховор, ховордсон зэрлэг ан амьтан агнах, эсхүл улсын ховор, ховордсон зэрлэг ан амьтан болон түүний бүтээгдэхүүнийг хууль бусаар худалдах, тээвэрлэх, зарсан тохиолдолд 5 жилээс дээш хугацаатай хорих шийтгэл, мөнгөн торгууль онооно. Харин онц ноцтой нөхцөлд 10 жилээс дээш хугацаатай хорих, мөнгөн торгууль эсхүл эд хөрөнгө хураах шийтгэлтэй.
Ан агнуурын тухай хууль тогтоомж, ангийн хориотой бүс, ангийн хориотой хугацааг зөрчих эсхүл зэрлэг ан амьтны санг сүйтгэсэн тохиолдолд 3 жилээс доош хугацаатай хорих, цагдан хорих, мөнгөн торгууль оногдуулна.      
2. БНХАУ-ын Эрүүгийн хуулийн 151 дүгээр зүйлд зааснаар зэвсэг, тэсэрч дэлбэрэх бодис, цөмийн материал, хуурамч мөнгөн дэвсгэртийг хууль бусаар хил нэвтрүүлсэн бол 7 жилээс дээш хугацаатай хорих болон мөнгөн торгууль эсхүл эд хөрөнгө хураах шийтгэлтэй, онц хүнд нөхцөлд хугацаагүй хорих эсхүл цаазын ял болон эд хөрөнгө хураах шийтгэлтэй.
3. БНХАУ-ын экспортлохыг хориглосон түүх соёлын эд зүйл, алт, цагаан алт болон бусад үнэт металл эсхүл улсын импортлож, экспортлохыг хориглосон ховор зэрлэг ан амьтан болон түүний бүтээгдэхүүнийг хууль бусаар хил нэвтрүүлсэн бол 5 жилээс дээш хугацаатай хорих ял мөн мөнгөн торгуулийн шийтгэл онооно. Онц ноцтой нөхцөлд 10 жилээс дээш хугацаатай хорих ял эсхүл хугацаагүй хорих шийтгэл мөн эд хөрөнгө хураах шийтгэлтэй.
4. Ховор ургамал болон түүний бүтээгдэхүүн зэрэг БНХАУ-ын импортлож, экспортлохыг хориглосон бусад эд бараа, хэрэгслийг хууль бусаар хил давуулсан бол 5 жилээс дээш хугацаатай хорих ял мөн мөнгөн торгууль онооно.
5. Байгууллага тус зүйл заалтыг зөрчсөн бол байгууллагад мөнгөн торгууль тавина мөн түүний шууд хариуцагч болон бусад шууд бус этгээдэд энэ зүйл заалтын дагуу шийтгэл онооно.
6. БНХАУ-ын Гаалийн тухай болон Эрүүгийн хуульд "20.000 юань буюу 5000 ам доллараас дээш валют"-ыг тус улсын хилээр нэвтрүүлэхийг хориглодог бөгөөд хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан тохиолдолд хурааж, гарал үүслийг шалгах /ажлын 5 хоног/, мөнгөн дүнгийн 9%-тай тэнцэх хэмжээний валютаар торгодог. Хэрэв нэвтрүүлэх шаардлагатай тохиолдолд "тусгай зөвшөөрлийн үндсэн дээр хилээр нэвтрүүлэх, гаалийн мэдүүлэг бөглөх, дансаар шилжүүлэх /бэлэн мөнгө/ зэрэг хуулийн заалттай байдаг.        

Дэлхийн хамгийн өндөр настай заан таалал төгсчээ

Дэлхийн хамгийн урт настай, хөгшин заан Индира таалал төгсчээ. Тэрээр нэгдүгээр сард биеийн байдал нь муудаж, хоолондоо дуршилгүй болсон талаар албаны эх сурвалжууд мэдээлж байна.

Индира нь хүний насаар тооцвол90 настай бөгөөд дунджаар заан 70 жил насалдаг байна. Мөн 2003 онд Тайваний амьтны хүрээлэнд 86 настай Лин Ван заан таалал төгсөж байсан нь энэ үедээ хамгийн урт бөгөөд өндөр настай заан байжээ.

Индирагийн биеийн байдлыг хянаж байсан эмч Виня“Дунджаар заан 60-65 жил амьдардаг. Харин Индира 90 жил амьдарчээ. Тэрээр 15 жилийн өмнө нэг нүднийхээ харааг алдсан. Түүнийг 1968 онд ойд авчирч, зэрлэг ангаас аварч байсан" хэмээн BBC-д мэдээлжээ.  

Энэ сард зургаан удаа бөхийн барилдаан болно

Монголын үндэсний бөхийн холбоо хоёрдугаар сард болох барилдааны хуваарийг гаргажээ. 

02-р сарын 05-ны 14 цагаас Талх-Чихэр ХК-ны нэрэмжит "Хэвийн боовны баяр" АЦЦБЗалуу 256 бөхийн барилдаан,

02-р сарын 12-ны 14 цагаас Их Монгол Шаравжамц аваргын мэндэлсний 140 жилийн ойд зориулсан Улс, аймгийн алдар цолтой 224 бөхийн барилдаан,

02-р сарын 23-ны 12 цагаас Тарвалин хийдийн нэрэмжит Сар шинийн баярт зориулсан Сумын цолтой болон залуу бөхчүүдийн ээлжит барилдаан,

02-р сарын 24-ний 14 цагаас Дашчойлин хийдийн нэрэмжит "Майдар бурханы авшиг түгээх" АЦЦБЗалуу 256 бөхийн барилдаан,

02-р сарын 25-ны 12 цагаас МХО-той хамтран зохион байгуулдаг Сар шинийн баярт зориулсан өсвөр бөхийн барилдаан, Нийтийн монгол шандастаны барилдаан,

02-р сарын 26-ны 14 цагаас XVII жарны "Алтан унжлагат" хэмээх гал тахиа жилийн Сар шинийн баярт зориулсан Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан тус тус болно.

Шинийн 1-3-ны хооронд дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй

ар шинийн баяртай холбогдуулан орон нутгаас хотыг чиглэсэн хөдөлгөөн мөн томоохон зах худалдааны төвүүдийг чиглэсэн хөдөлгөөн эрс ихэсдэг. Улмаар автозамын ачаалал нэмэгдэж, түгжрээ саатал их бий болдог тул нийслэлийн Засаг дарга 2017 оны хоёрдугаар сарын 1-ний өдрийн А/51 дүгээр захирамж гаргалаа. 

Тус захирамжийн дагуу автомашины дугаарын хязгаарлалт болон автозамын хөдөлгөөнд хэрхэн өөрчлөлт оруулсан талаар Замын цагдаагийн албаны Замын хөдөлгөөнийг зохицуулах хорооны дарга хурандаа Б.Батболд “Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу иргэдэд түргэн шуурхай аюулгүй зорчиулах зорилгоор Замын цагдаагийн албанаас дараах арга хэмжээ авч ажиллана. Амралтын өдөр буюу 2017 оны хоёрдугаар сарын 11, 18-ны бямба гаригт автомашины улсын дугаарын сүүлчийн орон тэгш тоогоор төгссөн, хоёрдугаар сарын 12, сарын 19-ний ням гаригт автомашины улсын дугаарын сүүлчийн орон сондгой тоогоор төгссөн тээврийн хэрэгслүүд замын хөдөлгөөнд оролцоно. Мөн төвлөрсөн зах, томоохон худалдааны төвүүд рүү чиглэсэн авто замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор төвийн 6 дүүргийн нутаг дэвсгэрт мах, цагаан идээний өргөтгөсөн худалдаа зохион байгуулагдах тул иргэд заавал томоохон худалдааны зах, төв рүү зорчихгүй байх, цаг зав, бензин шатахуунаа хэмнэх, ая тух таатай үйлчлүүлэх боломжит нөхцөлийг бүрдүүлж байна. Өмнөх жилүүдийн баярын өдрүүдэд Замын Цагдаагийн Алба нэмэлтээр хэв журмын алба хаагчдыг замын хөдөлгөөнийг зохицуулах үйл ажиллагаанд татан оролцуулдаг” хэмээн ярилаа.

Шинийн 1-3-ны хооронд дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй

Дэлхий дахинд 

Хятадын ард түмэн Доналд Трампд баярын мэндчилгээ дэвшүүллээ

Доналд Трампын гаргасан шийдвэр бүр олон нийтийн эсэргүүцэлтэй тулгарч, иргэдийн уур бухимдлыг төрүүлж байгаа билээ. Гэвч энэ байдлыг үл харгалзан АНУд салбартай томоохон үйл ажиллагаа явуулдаг Хятадын 10 гаруй худалдааны байгууллагын төлөөлөлүүд Нью-Йорк хотын Тайм Скуэр тайлбайд“Трамп болон Америкийн ард түмэнд сар шинийн баярын мэнд хүргэе” хэмээн дэлгэцэн дээр гаргажээ.

Доналд Трампын ажлыг Барак Обама ингэж дүгнэв

44 дэх АНУ-ын Ерөнхийлөгч асан Барак Обама даваа гарагт гаргасан мэдэгдэлдээ Ерөнхийлөгч Доналд Трампын цагаачид болон дүрвэгсэдтэй холбоотой гаргасан зарлигийг буруушааж, онгоцны буудлууд дээр жагсаж байгаа иргэдийг дэмжиж байгаагаа илэрхийллээ.

Барак Обамагийн хэвлэлийн төлөөлөгч Кэвин Льюис, “Ерөнхийлөгч хувь хүнийг сүсэг бишрэл, шашин шүтлэгээр нь ялгаварлахтай санал нийлдэггүй.” хэмээн бичсэн байна.Түүний бичсэнээр Барак Обама Трампын зарлигийг эсэргүүцэн жагсах нь зөв гэж үзэж байгаа гэнэ.

Энэ нь Ерөнхийлөгч асан Барак Обамагийн  Цагаан ордноос явснаасаа хойш гаргасан анхны мэдэгдэл юм. 10 хоногийн өмнө Ерөнхийлөгчийн албан тушаалаа Доналд Трампад шилжүүлсэн Барак Обама албан тушаалаасаа буусан Ерөнхийлөгч шинээр томилогдсон Ерөнхийлөгчийг шүүмжилдэггүй Цагаан ордны бичигдээгүй хуулийг ийнхүү зөрчиж байгаа юм.

Өмнөх Ерөнхийлөгч нар шинээр томилогдсон Ерөнхийлөгчийн ажилд оролцож, шүүмжлэхээс зайлсхийдэг ба Обамаг найман жил төрийн эрхэнд байхад Ерөнхийлөгч асан Жорж Буш түүний улс төрд явуулж буй бодлогын талаар нэг ч үг хэлж байгаагүй юм.

Ерөнхийлөгч Трамп тодорхой хугацаагаар Иран, Ирак, Сири, Судан, Ливи, Йемен, Сомали зэрэг долоон улсын иргэдийг болон Сирийн дүрвэгсдийг АНУ-ын нутаг дэвсгэрт орохыг хориглоод байгаа билээ. Барак Обама 2011 онд Иракийн хоёр дүрвэгч тэсрэх бөмбөг хийх үйл ажиллагаанд холбогдсоны улмаас Иракийн дүрвэгсдийг Америкт орохыг зургаан сараар хориглосон зарлиг гаргаж байв. 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment