"Еххон Мобил"-ийн гүйцэтгэх захирал, удирдагч асан Рекс Тиллерсонг АНУ-ын төрийн нарийн бичгийн даргын суудалд томиложээ. Техасаас гаралтай улс төрч Рекс Тиллерсон 64 настай бөгөөд сенатын суудалд 56-43 саналыг авч улс төрийн гараагаа эхэлсэн.
Ноён Тиллерсон нь өмнө нь томоохон улс төрийн алба хашиж байгаагүй бөгөөд ОХУ-тай сайн харилцаатай байж чадах цорын ганц улс төрч аж. “Цагаан Ордоны” Дугуй тэнхимд дэд ерөнхийлөгчийн өмнө тангараг өргөж, хандан хэлэхдээ“Энэ цаг мөчийг бүх насаараа хүлээлээ” гэв.
АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Рекс Тиллерсон “Ерөнхийлөгчийн албанд зүтгэж, АНУ бүх ард түмний ашиг сонирхлыг дээдлэх болно” хэмээн мэдэгдлээ.
Рекс Тиллерсон нь ОХУ-ын Роснефтийн дарга асан тэрбумтантай 2013 онд Кремлинд нөхөрлөлийн шийдвэрт гарын үсэг зурж байжээ. Рекс Тиллерсон нь БНХАУ, ОХУ-тай найрсаг харилцаа үүсгэж чадах цор ганц хүн бөгөөд цаг уурын өөрчлөлт, хүний эрхийн асуудлаар хамтран зөвшилцөлд хүрч, Доналд Трампын бодлого үйл ажиллагааг хүргэх дуу хоолой, төлөөлөл нь болох юм.