8o
Улаанбаатар хот
mobile menu

Румын жагсагчид авлигын эсрэг тэмцэж жагсаж байна

2017-02-02 11:03:00

 

Румын Бухарест хотнооавлигын хэрэгт холбогдсон нэр бүхий улс төрчдийг хугацаанаас өмнө сулласанд ард түмэн эсэргүүцлээ илэрхийлэн жагсаж байна. Тус жагсаалыг зохион байгуулсан этгээд нь тодорхойгүй байгаа ч газар авсаар байгааг цагдаагийхан мэдэгджээ.

Нийт 150.000 хүн гудамжинд жагсаж, эмх замбараагүй байдал үүсээд байгаа бөгөөд Румын цагдаагийн албан хаагчид тус байдлыг таслан зогсоохоор нулимс асгаруулагч, хийн бөмбөг зэргийг ашиглан жагсагчидтай тэмцэж байгаа ч байдал намжихгүй байна.

Жагсагчид “”Хулгайч, хулгайч” “Огцор, таслан зогсоо” хэмээн гудамжаар тэмцэн жагсаж байна “Бидний ганц хийж чадах зүйл гэвэл тэмцэл” хэмэн жагсаалд оролцож буй Габриель Константин хэлжээ. Мөн жагсагч Николая Станцу “Бид өөрсдийн эх орныг гэмт хэргийн золиос болгохыг хүсээгүй. Хүний эрхийг хамгаалж, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байлгахаар зориж байна” гэв

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл