8o
Улаанбаатар хот
mobile menu

80 шонхор шувууг I дүгээр зэрэглэлийн суудал захиалан тээвэрлэжээ

2017-02-02 13:09:00

Саудын Арабын  ханхүү Алуалидом бин Талал 80 шонхороо нэгдүгээр зэрэглэлийн нислэгт тээвэрлэж, шуугиан дэгдээсэн байна. Тэгвэл Саудын Арабын ханхүү өөрийн 80 шонхор шувууг зорчигчын сандалд “суулган” авч явсан байна.  

Энэхүү зургийг “Reddit”-ийн хэрэглэгч Ленсоо нийтэлсэн бөгөөд хэрэглэгчийн найз нь тус онгоцны багт багтаж явсан талаар мэдэгджээ. 

Катарын нисэх авиа компани бизнес ангилалаар 6 шувуу тээвэрлэж байсанаа хүлээн зөвшөөрсөн бөгөөд зорчих хол ойрын зайнаас хамааран нэг шувууг 90-500 еврогийн хөлстэй тээвэрлэдэг байна. Нисэхийн удирдагууд өөрсдийн вебсайтдаа “Бид шаардлагатай бүхий л бичиг баримтуудыг жагсааж, шонхорын тээшийг шалгаж, зорчигчдын аюулгүй байдлыг сахин хамгаалж, хуулийн дагуу тээвэрлэсэн” гэв.

Шонхор нь Арабын Нэгдсэн Эмират улсын билэг тэмдэг бөгөөд шонхор шувуу бүр өөрсдийн пасспорттой байж, олон улсад зорчих боломжтой аж. 
 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment