8o
Улаанбаатар хот
mobile menu

Ш.Доржсүрэн “Navi Mumbai international film festival” наадмаас шилдэг найруулагчийн шагналыг хүртлээ

2017-02-03 12:23:00

Сүүлийн  таван  жил тасралтгүй  гадны оронд кино уран бүтээлээ хийж байгаа "ДОЗ ПЛАС" энтертайнмэнтынхан олон улсын наадмаас нэр хүндтэй шагнал хүртсэн байна. Тодруулбал, Navi Mumbai international film festival –д оролцож  шилдэг найруулагчийн шагналыг хүртсэн байна. "Navi Mumbai international film festival"- д хүчээ сорьсон 500 гаруй киноноос шилдэг долоон кинонд тунан үлдэж, тус наадмын гадаадын шилдэг найруулагчийн шагналыг "ДОЗ ПЛАС" энтертайнмэнтын захирал  Ш.Доржсүрэн хүртсэн байна. Энэхүү баярт мэдээг "ДОЗ ПЛАС" энтертайнмэнтын жүжигчин А.Мөнгөнзул кино сонирхогчдодоо дуулгаж, “Хэзээ нэгэн цагт уйгагүй хөдөлмөр,үнэнч зүтгэлийн үр дүн гардаг юм байна. Алдаатай, оноотой явсан зам маань өөрөө шагнал байсан байна” хэмээн баяраа хуваалцсан байна.

Нэмэлт мэдээлэл дуулгахад, “Элэг нэгтэн” уран сайхны киноны гол дүрийн жүжигчид англи хэл дээр,  бусад жүжигчид нь Тайланд хэлээр тоглосон. Тус кинонд Азийн  тэр дундаа Тайландын нэр хүндтэй жүжигчдийг хамруулж чадсан монголдоо төдийгүй олон улсаас өндөр үнэлгээ авч чадсан байна.

Өнгөрсөн жил Энэтхэгийн Дели хотын “Нойда” Олон улсын кино наадамд 21 улс орны кино оролцсоноос  "ДОЗ ПЛАС" энтертайнмэнтын бүтээл  “Элэг Нэгтэн” (МУСК) шалгарсныг уншигч та санаж байгаа биз ээ. Ийнхүү “Элэг нэгтэн“ киноны хувьд дөрөв дэх удаагийн олон улсын кино наадмаас шагнал хүртээд байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Ganzoo
Munkhzul yasan ikh khugshuruu be yag l neg emee boljee
2017/02/03 202.179.23.168
  • Recent
  • Most Read
  • Most Comment