-7o
Улаанбаатар хот
mobile menu

Хамгийн хортой 20 хотын жагсаалтыг Монгол улс тэргүүлж байна

2017-02-03 11:42:00

Eco Experts байгууллагаас гаргасан судалгаагаар дэлхийн хамгийн их бохирдолтой, хортой орнуудын жагсаалтад Монгол улс 15 дугаар байрт бичигдлээ. Энэхүү жагсаалтыг гаргахдаа агаарын бохирдлоос болж нас барж буй хүний тоо болон нүүрс төрөгчийн давхар ислийн агууламжийг үндэслэсэн талаар байгууллагын судлаачид онцолжээ.

Судалгаагаар 2016 оны жилийн дундаж температур сүүлийн 115 мянган жилд байгаагүй өндөр хэмжээнд хүрсэн. Иймд хүлэмжийн хий ихээр ялгаруулдаг, сэргээгдэх эрчим хүчний хэрэглээ багатай орнууд дэлхийд заналхийлж буй хүчин зүйл болж байгаа талаар Eco Experts байгууллагаас мэдэгджээ.

Олон улсын эрчим хүчний агентлаг, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагуудын судалгаанд үндэслэн доорх таван хүчин зүйлсээр дэлхийн орнуудыг жагсаасан юм.

  • Хүн амын эрчим хүчний хэрэглээ
  • Хүн амын нүүрс төрөгчийн давхар исэл ялгаруулах түлш ашиглаж байгаа байдал
  • Агаарын бохирдол
  • 100 мянган хүн ам тутамд агаарын бохирдлоос болж амиа алдаж буй хүний тоо
  • Сэргээгдэх эрчим хүчний хэрэглээ

Жагсаалтад Ойрхи Дорнодын газрын тосоор баялаг орнууд эхний арван байрыг эзэлсэн бөгөөд Саудын Араб хамгийн их бохирдолтой аж. 

Хамгийн хортой 20 орон

  1. Саудын Араб
  2. Кувейт
  3. Катар
  4. Бахрейн
  5. Арабын Нэгдсэн Эмират
  6. Оман
  7. Туркменистан
  8. Ливи
  9. Казахстан
  10. Тринидад Тобаго
  11. Ираны
  12. Люксембург
  13. Болгар
  14. Босни ба Херцеговина
  15. Монгол
  16. Солонгос
  17. Бүгд Найрамдах Македон
  18. Сингапур
  19. Ирак
  20. БНХАУ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment
Санал асуулга
Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулах нь зөв үү

Нийт санал өгсөн: 209