-7o
Улаанбаатар хот
mobile menu

Тэрбумтан Сиао Жиан Хуаг Хятадын аюулгүй албаныхан хулгайлсан байж болзошгүй

2017-02-03 13:53:00

Хятадын хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр  БНХАУ-ын тэрбумтан Сиао Жианхуа өнгөрсөн долоо хоногт Хонг Конгод байхдаа сураггүй алга болсон тухай мэдээлэл нийтлэгджээ. Албан бус эх сурвалжын үзэж буйгаар тэрбумтан Сиао Жиан Хуаг аюулгүйн албаныхан хулгайлсан байх магадлалтай гэнэ.

Хоёрдугаар сарын 1-ний өдөр Хонг Конгийн сонинд тэрбумтны нэрээр БНХАУ-ын Засгийн газарт хандан үнэнч байхаа тангарагласан утга бүхий мэдэгдэл нийтлэгдсэн бөгөөд Сиао Жианхуагийн сураггүй алга болсонтой холбоотой байх магадлал бүхий нууц мэдээлэл гарсан байна. 

Тэрбээр Хонг Конгийн “Дөрвөн улирал” гэх тансаг зэрэглэлийн зочид буудалд байрлаж байсан аж. Түүнчлэн, голдуу эмэгтэй хамгаалагчид тэрбумтныг хамгаалдаг байсан. Сүүлийн мэдээгээр Хятадын аюулгүйн албаныхан тус зочид буудлаас Сиао Жианхуаг дагуулан авч явжээ.

Хонг Конгод БНХАУ-ын аюулгүйн албаныхан мөрдөн шалгалт, баривчилгаа явуулах эрхгүй байна. Гэхдээ хоёр жилийн өмнө буюу 2015 онд Хятадын Засгийн газрыг шүүмжилсэн агуулгатай ном бүтээх ажилд оролцож байсан хэвлэлийн компанийн 5 ажилтанг тус улсын аюулгүйн албаныхан хулгайгаар баривчилж, тухайн үедээ л шуугиан тарьжээ.Тэрбумтан Сиаог ч Хятадын тал хулгайгаар баривчилсан байх магадлал өндөртэй байгааг эх сурвалжууд онцоллоо.

Эх сурвалж: Huffpost Business 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment
Санал асуулга
Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулах нь зөв үү

Нийт санал өгсөн: 136