8o
Улаанбаатар хот
mobile menu

Супер азтанууд “Аватар аялал”-ын эрхийн бичгээ гардаж авлаа

2017-02-03 16:25:55

“Өргөө” кино театр, Тэнгэр трэвел аялал жуучлалын компанитай хамтран зохион байгуулсан “Аватар аялал” сугалаат аяны азтангууд өнөөдөр тодорлоо.

 “Өргөө-IMAX” кино театрт кино үзэх эрхийн эзэн хоёр, хайрын баярт зориулсан 100  мянган төгрөгийн хосын багцыг нэг азтан шалгаруулж өглөө. Харин сугалааны супер азтан “Аватар аялал”-д хосоороо аялах эрхийн эзэн зэрэг сугалаат аяны хүрээнд нийт таван азтан шалгаруулсан юм.

 “Өргөө-IMAX” кино театрт дуртай киногоо үзэх эрхийн эзнээр Т.Уян, С.Энхжаргал нар шалгарсан бол Гэгээн хайрын өдрөөр хайртай хүнтэйгээ Fifty Shades Darker киног үзэнгээ Итал улаан дарс шимэн, зүрхэн пицца зүрхэн шоколад, хос попкорн амтлан гайхалтай үдшийг өнгөрүүлэх эрхийн эзнээр С.Энхцэцэг тодорлоо.

Харин супер азтангаар шалгарсан Б.Ариунаа “Аватар аялал”-д оролцож  гайхамшигт Занжиажийн ойн хүрээлэн, Тэнгэрийн хаалга хэмээгч Тианмэн уулаар аялах, хавцал дагасан шилэн гүрэн дээр гарч зоригоо шалгах гээд зөвхөн киноноос л харж байсан Пандора гаригаар хосоороо аялах долоон өдрийн аялалын эзэн боллоо. 

Ингээд супер азтан Б.Ариунаа ийнхүү сэтгэгдлээ хуваалцсан юм.

Супер азтанууд

Б.Ариунаа: Эрхийн бичгээ гардаж авлаа баяртай байна

-Сэтгэл маш өндөр байна. Үнэхээр гайхалтай. Өчигдөр утсаар мэдэгдэхэд итгээгүй. Өнөөдөр эрхийн бичгээ гардаж авлаа баяртай байна. “Өргөө” кино театр, “Тэнгэр трэвел” аялал жуучлалын компаний хамт олонд баярлалаа. Цаашдын ажил хөдөлмөрт нь амжилт хүсье.

Ч.Асралт: Азтан болсондоо сэтгэл хангалуун байна

-Азтан болсондоо сэтгэл хангалуун байна. Сугалаа зохион байгуулсан “Өргөө” кино театр, “Тэнгэр трэвел” аялал жуучлалын компаний хамт олондоо баярлалаа. Үзэгчиддээ байнга гэнэтийн бэлэг барьдаг нь их таалагддаг.  Бид хоёр эндэхийн байнгын үйлчлүүлэгч.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment